УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.10.09

Г.Баярсайхан: Эзэн-100 хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдсэн

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа

-Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг их хуралд танилцуулаад нилээн дуулиан шуугиантай байна.  Гурван яамны сайдыг  цомхотгохоор санал орууллаа.  Та үүн дээр ямар байр суурьтай байна?

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал 2012 оноос хойш ерөнхийдөө дээрдээгүй гэж би хувьдаа боддог. МУ-ын шинэчлэлийн засгийн газар бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнгийн нэг нь Эзэн-100 хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдсэн. Бүгд хэрэгжээд үр дүнгээ өгсөн үү гэвэл би бол онц сайн дүн тавихгүй. Дундаж л дүн тавьмаар байгаа юм. Тэгэхээр ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүд, манай АН-ын  бүлэг дээр ч ярьж байсан Эзэн-100 хөтөлбөрт дүн тавина, Шинэчлэлийн Засгийн газраас ч дүн тавьцгаая гэж ярилцсан.

Бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий. Зарим яамдын ажил бол үнэхээр шүүмжлэл, доголдол дагуулж байгаа. Жишээ нь Эрчим хүчний яам дээр асар их шүүмжлэлтэй байдаг.  Засгийн газар өөрөө өөртөө хариуцлага тооцож байгаа юм болов уу гэж би хувьдаа дүгнэж байна.

-Энэ асуудал нам дотроо хэр зөрчилтэй байгаа юм бэ?

Манай АН-ын бусад намаас онцлог нь юу вэ гэвэл хэвэнд цутгасан юм шиг гишүүд бүгд нэг зүйл ярихгүй. Би бүлгийн хурал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайдын оруулж ирж байгаа зүйл болж байна. Оруулж ирэхдээ гүйцэд шинэчлэлийн чанартай оруулж ирж чадсангүй.

-Нийгмийн хөдөлмөр хамгааллын яамыг нэгтгэе гэсэн байр суурьтай байна уу, Тэгэхээр та АН-тай адил байр суурьтай байна уу ?

Ер нь бүх зүйлийг АН-ын сөрөг хүчин гээд эмзэглээд байж болохгүй. Ажил хэрэгч санал тавьж байхад  буруу зүйл гэж ойлгохгүй.

-Таны өнөөдөр төрийн ордонд хийсэн мэдээллийн үеэр сэтгүүлчид асуусан байсан . Жишээ нь танай Шонхор фракциас сайдын албыг  хашиж буй Эрдэнэ сайдыг эргүүлэн татах боломжтой юу ?

                      -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү