Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
2014.10.08

С.Бямбацогт: Данхар бүтэцтэй, давхар дээлтэй Засгийн газар бариандаа хүрэлгүй сульдлаа

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулахаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хэмжээнд эдгээр хууль тогтоомжийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан юм.

Уг хуулийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр тусгасан.

Түүнчлэн Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтан байхаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлсэн үгийг бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү