Бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуульчилна
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төсөлд яамны чиг үүрэгт нь үйл ажиллагааныхаа хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлхээр байнгын хороонд шилжүүллээ.
Зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Б.Бат-Эрдэнэ гишүүн эсэргүүцсэн байр суурь
хэллээ Энэ засгийн газрыг утааг багасгах нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авлаа гэж үздэг. Цацраг идэвхт бодисын хэмжээ илүү агуулагддаг Багануурын нүүрсийг Улаанбаатар руу зөөж байгаа. Ерөнхий сайд олон нийтийн хэвлэл мэдээллээр “утааны харагдах хэмжээ өссөн ч доторх хорт агууламж нь багассан” гэж мэдэгддэг. Энэ хариуцлагыг Ерөнхий сайдад тооцох хэрэгтэй. Гэтэл хариуцлагыг бусдад хавтгайруулж үүрэг зорилготой юм байна гэж ойлгож байна. Энэ асуудлыг хариуцсан дэд хороо хүртэл УИХ- байдаг.
Г.Баярсайхан гишүүн дэмжиж үг хэллээ
Нэг ч удаа манай дэд хороо хуралдаагүй гэвэл худлаа шүү. Энэ асуудалд анхаарал тавьж ажиллахад бэлэн байгаа. Өнөөдөр агаарын бохирдол, экологийн асуудал бол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болсон. Том, бага гэхгүй бүх улс анхаарал тавьж байгаа. Энэ утгаараа манай УИХ байгаль орчны асуудлаар онцгой анхаарах чухал чухал бодлогуудыг анхаараад явж байгаа. Тусгай яам хүртэл байгуулсан байгаа шүү дээ. Агаар амьсгалахгүй, бохирдуулахгүй яам гэж байхгүй. Тиймээс анхаарах ёстой.