“Давхар дээл”-ийг тайлах эсэх талаар ярилцана
“давхар дээл”-ийг тайлах эсэх тухай яриа Төрийн ордонд хүчээ авч байна
2014.01.22

“Давхар дээл”-ийг тайлах эсэх талаар ярилцана

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших ёсгүй. Тэдний “Давхар дээл”-ийг тайлах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдсэн.

Гэвч Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтран байгуулсан Засгийн газрын 19 сайдын 15 нь УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашиж байгаа.

Оны өмнөхөн тэдний “давхар дээл”-ийг тайлах эсэх тухай яриа Төрийн ордонд хүчээ авч МАН-ынхан “Энэ ажлыг 2014 оноос бодитоор хэрэгжүүлье” гэсэн боловч АН-ынхан “УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа хэрэгжүүлж эхлэх нь зөв” хэмээн зөрүүтэй байр суурь илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын маргаашийн чуулганаар гишүүд “Давхар дээлтнүүд”-ийн талаар хэлэлцэхээр болжээ.

Харин МАН-ынхан “Давхар дээл”-тэй гишүүдээр санал өгүүлэхгүй байх хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө төлөө л кноп дарна шүү дээ” гэж хардаж байна. Үнэхээр ч төрд буй “давхар дээлтнүүд” юу гэж л өөрсдийнхөө эрх ашгийн эсрэг кноп дарав гэж. Харин “Үг хэлэх, санал өгөх бүрэн эрхэд минь халдлаа” гэх вий.