ДОМБОРЫН КҮЙ ТЭМЦЭЭН 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалаа дээдэлсэн НАРНЫ БАЯР-НАУРЫЗЫН баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Казак түмнийхээ соёлын үнэт өв КҮЙ домборын тэмцээнийг ивээн тэтгэж, авьяаслаг хүүхдийнхээ дунд зохион байгуулж ирсэн юм.
Энэ жилийн хувьд тэмцээнийг Ховд суманд зохион байгуулсан бөгөөд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан 3 насны ангилалаар явуулсан байна. Тэмцээнд Буянт, Жаргалант, Ховд сумын 80 гаруй хүүхдүүд оролцож, гоцлол болон хамтлагийн төрлөөр шилдгүүдээ шалгарууллаа.



Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.18
2025.03.17