Засгийн газрын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ
Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2018 оны 1 сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд батлагдсанаар Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх олон улсын тавцан дээрх нэр хүнд өсөх, үүсч болох хүндрэлүүдээс сэргийлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.
Анхны хэлэлцүүлгийг хийсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тус байнгын хороо анхны хэлэлцүүлгийг 2018 оны 5 сарын 1-нд хийсэн байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.