2014.10.16

Ж.Батсуурь: Хөдөлмөрийн яам байгуулаад сахил хүртээд шал дордов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.16/ нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хэлсэн үгийг хүргэж байна.

"Өнөөдөр ажлын байр урьд өмнө байгаагүйгээрээ багассан. Тэр бүү хэл ид залуу насандаа,  гэр бүлээрээ ажлын байргүй, орлого олох боломжгүй байгаа тухай газар сайгүй  ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яам хүртэл байгуулаад сахил хүртээд шал дордох гэгч болж байна"