2014.10.07

Х.Бат-Ялалт: Төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагад өгөх хэрэгтэй

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан Засгийн газрын газрын үйл ажиллагаанд муу дүн тавьж. Одоо улстөрийн соёлтойгоор огцрох ёстойг сануулсан байна.

Энэ удаа шинэ нэр томъёо бүхий “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болж нэрээ өөрчилсөн байна. Хөдөлгөөний удирдлагад өмнө нь тэмцэл хийж явсан хуульч Х.Бат-Ялалт байгаа юм. Харин тэд МАН-ын шинэчлэлийн хороотой хамтарч тэмцлээ эхлүүлсэн байна.

Иргэдийн амьжиргааны түвшинг судалж 5000 гаруй иргэдийн дунд судалгаа явуулсан байна. Гэтэл иргэдийн олонх нь Засгийн газрын тэргүүнийг огцрох ёстой гэж үзсэн байна. Засгийн газрыг огцруулж, ерөнхий сайдтай хариуцлага тооцох нь ард түмний хүсэл гэж тэд хэлж байгаа юм. 

Харин үүний талаар “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн  Х.Бат-Ялалт “Төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагад өгөхийг дараагийн засгийн газраас шаардана. Төрийн албан хаагч ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг иргэд хянах эрх мэдлийг олж авахын төлөө “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм” гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү