Н.Алтанхуяг сайдыг долоо хоногийн дотор огцрохыг шаардав
2014.10.06

Н.Алтанхуяг сайдыг долоо хоногийн дотор огцрохыг шаардав

Өнгөрөгч долоо хоногоос Төрийн ордны баруун талд буюу Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал асуулга явуулж эхэлсэн МАН-ын Шинэчлэлийн хорооныхон, “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн хамтран Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Санал асуулгыг “Засгийн газар болон Засгийн газрын тэргүүн ажил үүргээ хийж чадаж байна уу” гэсэн асуултын дор явуулсан бөгөөд судалгаанд есөн дүүрэг, 11 аймгийн нийт 5130 хүн хамрагдсан байна. Тус жагсаалаар дээрх судалгааныхаа үр дүнг танилцуулсны зэрэгцээ санал асуулгын дүнг Засгийн газрын тэргүүнд хүргүүлэх аж.

Ингэхдээ Ерөнхий сайдыг долоо хоногийн дотор өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар албан ёсоор шалгуулж, дараа дараагийн тэмцлийн арга хэмжээг авна гэлээ.