Я.Содбаатар: Монголын төр бүсээ чангалах цаг болсон
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.02

Я.Содбаатар: Монголын төр бүсээ чангалах цаг болсон

Улсын төсөв, мөнгөний бодлого батлахаас гадна Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх үүрэг намрын чуулганд ногдож байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэхээр байгаа нь одоогийн гүйцэтгэх засаглалын тогтолцоонд асуудал байгааг эргэж харах гэсэн хэрэг.  Эдийн засгийн 17.5 хувийн өсөлт өнөөдөр 5.8 хувьд хүрчихээд байна.

Эдийн засгийг ингэж хүндрэлд оруулсныхаа төлөө тодорхой хариуцлага хүлэээх ёстой гэдгийг МАН-ын зүгээс шаардаж байсан. Шаардлагадаа тодорхой сайдыг нэр заасан хариуцлага тооцох ёстой гэдгийг ч хэлсэн.

Гэвч эрх баригчид хууль зөрчин байж чуулган дамжуулж хэлэлцэхээр болсон шүү дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимын бүтэц, бүрэлдэхүүний талаар мэдэгдэлдээ дурдсан. Энэ хугацаанд жаахан ухаарсан юм болов уу. Ер нь Монголын төр бүсээ чангалах цаг нь болсон. Бизнес эрхлэгчдийг татвараар чангалахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогоор дамжуулан төрийн данхайсан бүтцээ багасгах ёстой.

Энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх болов гэж найдаж байна. Үүнээс гадна “ЭЗЭН-100” хөтөлбөртэй холбоотойгоор нийгэмд бий болсон хүлээлтэд нийцүүлж ажиллах ёстой.

Эл хөтөлбөрийг баталж байхад эрх баригчид хэвлэ мэдээллийн хэрэгслээр чухам юу гэж байсныг нь эргэж хараасай гэж хүсэж байна.

Юу юу хийхээс амьдралд аль нь хэрэгжсэн, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан уу, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, томоохон бүтээн байгуулалтууд гацаанаас гарсан уу гэдгийг ард иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ асуудлаар эрх баригчид юу ярихыг нь бас харах үлддээ.