2014.09.26

Г.Шийлэгдамба: Бүтцийн өөрчлөлт бол ЗГ-ын тэргүүний бүрэн эрхийн асуудал

Засгийн газрын бүтцийг өөрчлөх болон  цаг үеийн асуудлаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

МУ-ын ЗГ халаа сэлгээ хийх асуудлаар Ерөнхий сайд мэдэгдлээ. Засгийг хамтарч байгуулж буй Шударга-Ёс эвслийн зүгээс юу гэж үзэж байна. Тэр тусмаа МАХН ямар байр суурьтай байна вэ ?

Ерөнхий сайдын мэдэгдэлд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж болох тухай асуудлыг хөндсөн. Түүнээс  халаа сэлгээ хийх утгаараа биш байх гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлтийн тухай асуудал бол ЗГ-ын тэргүүний бүрэн эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл ЗГ-ын бүтцэд олон талын учир шалтгааны улмаас зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзсэнээ ерөнхий сайд албан ёсоор мэдэгдлээ.

Засгийн газар Улс төрийн намуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж ЗГ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний хувьд МАХН тодорхой байр суурьтай байгаа. Ерөнхий сайд бүтцийн тодорхой схемийг боловсруулж  УИХ-д хэлэлцүүлнэ.

-Хоёр жилийн өмнө Шинэчлэлийн ЗГ-ыг байгуулахад  Шударга ёс эвсэл МАХН-ын зүгээс ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой ямар заалт байдаг вэ, энэ заалтаар МАХН засгийн газрын хичнээн танхимийн гишүүнтэй байна вэ ?
Энхбаяр дарга монголын гурван өндөрлөгийн албыг хашиж байсан. Хэзээ ч эх орноосоо цагаачлах , өөр орноос улс төрийн орогнол хүсэх асуудал байхгүй.

Засгийн газрыг байгуулахдаа бүрдүүлж буй намуудын харилцааны талаар тодорхой тусгасан заалт байдаг. Тэгэхдээ тухайлан заасан гишүүний тоо байхгүй. Миний ойлгож байгаагаар ЗГ-ын бүтцийн ойлголт хийх хэд хэдэн шалтгаан бий.

Үүнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүнээр давхар ажиллах буюу давхар дээл тайлах зарчим руу чиглүүлэх асуудлыг  улс төржсөн байдлаар бус  холбогдох учир шалтгаантай нь уялдуулсан байдлаар шийдэх боломжийг ерөнхий сайд эрэлхийлж  байгаа болов уу гэж ойлгогдохоор байгаа. Мөн төсвийн зардлыг багасгахтай холбоотойгоор бүтцэд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна.

-МАХН-ын гишүүн ЗГ-ын сайд нарыг бүтцийн өөрчлөлтөөр  зарим нэгийг  нь албан тушаалаас түдгэлзүүлж цомхотголд оруулвал  хэрхэн хүлээн авах вэ ?

Бид нам дотроо тодорхой ярьсан  зүйл бий. Өөрөөр хэлбэл МАХН-ын гүйцэтгэх товчооны хуралдаан  хуралдаж хүний нөөцийн асуудлын хүрээнд шаардлагатай гэж үзвэл сэлгэн ажиллуулах гэсэн зарчимтай. Сэлгэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх боломж МАХН-д байгаа.

-Сүүлийн үед МАХН руу чиглэсэн олон үйл ажиллагаа явагдаж байна. Үүний нэг нь “МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлэх үедээ улс төрийн орогнол хүссэн гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр ийм асуудал байна уу?

Олон өвчнөөс  болоод  эмчлүүлж байгаа. Энэ үйл явцтай холбоотойгоор хүнийг араас нь арай хэтэрхий шороо цацах юм. Тэр тусмаа байж болохоороо  олон зүйлсийг бичиж байна. Тэглээ гээд хэзээ ч  тийм байдалд хүрэхгүй.

Энхбаяр дарга монголын гурван өндөрлөгийн албыг хашиж байсан. Хэзээ ч эх орноосоо цагаачлах , өөр орноос улс төрийн орогнол хүсэх асуудал байхгүй.

МАХН-ын хувьд 2014 оны зуны саруудад бүсчилсэн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу таван бүсэд зөвлөгөөнөө хийсэн.
-МАХН-ын байртай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн, үүнтэй холбоотой ямар асуудал байна вэ ?

Энэ барилга маань 1950-д оны үед баригдсан барилга . Энэ барилгыг 2013 онд хувьчилсан , бичиг баримт нь тодорхой. Тухайн үедээ давуу эрхээр аж ахуйн нэгжид хувьчлаад, тэр ААН-ээс АНУ-ын иргэний байгуулсан Гейнсбүүрг компани эзэмшиж байсан.

Тэр байгууллагатай худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээ байгуулж авсан барилгыг МАХН-аас бас гэрээ байгуулан авсан. Хэрэв асуудал байна гэвэл аж ахуйн нэгжүүдийн хооронд буюу иргэний шугамаар шийдвэрлэх ёстой. Гэтэл үүнийг эрүүгийн хэрэг болгохдоо огт холбогдолгүй Энхбаяр гэдэг хүнийг хамааруулж санаархалтай хэрэг үүсгэх процессийг явуулсан байгаа юм.

-Сүүлийн үед танай намын зүгээс бүсийн хурлуудыг хийж байна, үүний зорилго гол ач холбогдол нь юу юм бэ?

Улс төрийн намууд дотроо тухай тухайн жилдээ төлөвлөсөн олон асуудлыг хийж хэрэгжүүлж явдаг. МАХН-ын хувьд 2014 оны зуны саруудад бүсчилсэн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу таван бүсэд зөвлөгөөнөө хийсэн.

Энд намын дотоод асуудал, хүндрэлтэй олон асуудлаа ярьж санал бодлоо илэрхийлсэн. Мөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байдалтай байгаа талаар дүгнэлт хийж санал бодлоо солилцсон.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү