М.Энхболд: Засгийн газар "Гэрийн даалгавар"-аа туйлын хангалтгүй хийсэн
МАН-ын дарга М.Энхболд Засгийн газрын “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дүгнэж “Өнөөдөр”сонинд ярилцлага өгснийг нийтэллээ.
-“Шинэчлэл”-ийн Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хугацаа дууссан. Ард иргэдийн зүгээс 100 хоногийн хугацаанд гадаад валютын ханш огцом нэмэгдлээ, юмны үнэ өсөж иргэдийн амьдрал доройтож байна, эдийн засагт дорвитой өөрчлөлт гарсангүй, бодит ажил болсон зүйл байхгүй гэх мэтээр шүүмжилж байгаа. Таны хувьд энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний
тухай” тогтоол баталж, уг тогтоолоор Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд эдийн засаг эрчимжиж, сэргэсэнгүйгээр барахгүй макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд улам бүр буурчээ.
“ЭЗЭН- 100” хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс, зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлээгүй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ.
УИХ-д өргөн барьсан Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүд нь эх орныхоо эрх ашгийг огоорсон, байгалийн баялаг, газар шороогоо харийнханд найр тавин өгөх, худалдах, төрийн тусгай хамгаалалттай газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, “гаднаас мөнгө орж ирж л байвал Монголын ард түмний эрх ашиг хамаагүй" гэсэнтэй агаар нэг төслүүд байсан бөгөөд түүнийгээ УИХ-аар батлуулахаар зүтгэж байгаа нь эрх баригчид Үндсэн хуулинд заасан үүргээ биелүүлж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрмэлзэл алга байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Ерөөс “ЭЗЭН-100” хөтөлбөр олигтой үр дүнд хүрсэнгүй гэж дүгнэж болно.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг нь ард иргэд өөрсдийнхөө өнгөрсөн хоёр жилийн турш хийсэн гэмт үйлдлийг цайруулж, 'өршөөхөд чиглэсэн хуулийн төсөл боллоо хэмээн хурцаар шүүмжилж байна. “Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” зорилтын хүрээнд УИХ- д өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд төрийн өрийг ДНБ-ий 90 хувь хүртэл өсгөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг улсын өрд оруулж тооцохгүй байх, цаашид зээл авч өрийн хэмжээг ихэсгэхийн тулд энэ оны ДНБ 20.5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хийсвэр тоо гаргаж ирсэн зэрэг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн хүчнүүд, иргэд, ТББ-уудын эрс эсэргүүцэлтэй тулгарлаа.
“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй, богино хугацаанд үйлчлэх төсөл, хөтөлбөрүүдэд ач холбогдол өгөлгүй, олон жил улс төрийн маргаан дагуулсан асуудлуудыг шүүрч авсан нь Засгийн газар асуудлыг цогцоор нь харж, бодитой дүгнэлт хийгээгүй, хөнгөн хуумгай хандсаныг харуулж байна.
Санал өгсөн нийт иргэдийн олонхи нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ.
Засгийн газар эдийн засгийг хямрааж байгаа алдаатай бодлогоо засаж залруулан, үүсээд буй нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, хямрааж буй хүчин зүйлсийг зөв оно- шилж, гарах арга замаа оновчтой тодорхойлж ажилласан бол 100 хо- ногт үр дүн гарахгүй ч гэлээ, эдийн засаг сэргэх суурь хөрсийг бүрдүүлж чадах байсан гэж би хувьдаа үздэг.
Иргэд энэ хөтөлбөрт ямар үнэлэлт, дүгнэлт өгснийг харъя л даа.
“Засгийн газрын “Эдийн засийг эрчимжүүлэх-100 хоног”-т эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу” гэсэн санал асуулгад 3245 иргэн оролцсоноос “орсон” гэж 07 хувь, “ороогүй” гэж 29 хувь үзсэн бол, эдийн засаг “бага сэргэсэн” гэж 0.4 хувь, “эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудлаа” гэж 54 хувь, мэдэхгүй гэж 0.6 хувь нь хариулжээ. Санал өгсөн нийт иргэдийн олонхи нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ.
Энэ бүхэн нь Монгол Улсын эдийн засаг сэргэх биш, хямрал улам бүр гүнзгийрч байгааг харуулж байна.
-Энэ Засгийн газар эдийн зас- гийн уналтыг зогсоож, сэргээнэ гэж найдсан иргэдийн итгэл хөсөрдөж байх шиг байна. Хөтөлбөр хэрэгжээгүй бодит шалтгаан юу вэ?
“ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэхээр заасан чиглэлүүдийн дийлэнх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүтцэд тохироогүй арга хэмжээнүүд байсан. Тийм ч учраас энэхүү хөтөлбөр хэрэгжих боломжгүй, үр дүнгүй хоо- сон амлалт болох нь анхнаасаа тодорхой байсан юм.
Эрх баригчид ямар ч тооцоо судалгаагүй, цаг хугацааны мэдрэмжгүй, улс орны эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг зөв үнэлэлгүй, улс оронд төлбөрийн тэнцлийн, ханшны хямрал нүүрлээд байгааг хүлээн зөвшөөрч, шалтгааныг оновчтой оношлож чадаагүй байж цээжний бангаар уг хө- төлбөрийг боловсруулсан.
Түүнчлэн сөрөг хүчний жил гаруйн өмнөөс анхааруулж, хэлж, шаардаж байсан асуудлуудыг удаа дараа үл ойшоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээгүй хугацаа алдсан, эрх баригчид өорсдийн дотоод хямрал, фракц хоорондынхоо зөрчилд анхаарлаа илүү хандуулж, ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн увайгүй санаархлынх нь золиос болж өнөөдөр эдийн засаг хямарч байна гэж хэлж болно.
Валютын ханшийн өсөлт эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. хариуцлага ярих болохоор Засгийн газар, Монголбанк нэг нэг рүүгээ тохож байна. Ер нь хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ ?
Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал нүүрлэлээ. Засгийн газар үйл ажиллаагаа эхэлж байсан үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол долдугаар сарын байдлаар 1871 төгрөг болж, ханш 38.7 хувиар уналаа. “Эзэн-100” хөтөлбөрийг эхлэх үед нэг ам.доллар 1806 төгрөг байсан бол 100 хоногг 1916 төгрөгт хүрсэн.
“Эзэн-100” хөтөлбөрийг эхлэх үед нэг ам.доллар 1806 төгрөг байсан бол 100 хоногг 1916 төгрөгт хүрсэн.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахалсан Эдийн засгийг эрчимжүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн зөвлөл 100 хоногийн ажлын үр дүнгийн “хариуцлагаас хуваалцахгүй” гэдгээ мэдэгдлээ. Тэд “Сайн дураараа ажиллаж байгаа хүмүүстэй хариуцдага тооцох гээд байгаа юм уу” гэцгээж байна.
Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх нь “Ам.доллар бол Засгийн газрын хариуцдаг зүйл биш, ханшийг Монголбанк хариуцах ёстой. Валютын ханшийг буулгана гэсэн амлалт өгөөгүй. Ерөнхийдөө амьдрал дээр бууж ирж байна. Үүнийг л байгаа байдлын бодит ханш гэж болно” хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байна лээ.
Ажлаа олигтой хийж чадахгүй байгаа, бодлогын алдаа гаргаж байгаа хүмүүстэйгээ энэ УИХ, Засгийн газар хариуцдага тооцож байх ёстой. Алдаатай бодлогоо засаж зөв болгооч, хариуцдаггүй сайд нартаа хариуцдага тооцооч гэсэн анхааруулга, шаардлагыг сөрөг хүчний зүгээс УИХ, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн.
Харамсалтай нь сайд нартай хариуцлага тооцох болохоор эрх баригчид хоорондоо үгсэн тохироо хийж, ямар нэгэн аргаар авч үлддэг байдал газар авлаа. Тэр ч байтугай хуулиа зөрчиж, хуулийн дээр гишгэж байгаад авч үлддэг, хамгаалдаг буруу хандлага тогтож байгаад санаа зовж байна.
-Уул уурхайн салбараас манай эдийн засаг шууд хамааралтай. Саяхан,уул уурхайн сайд “Эзэн-100” хөтөлбөрт туссан манай салбарын ажлын биелэлт 90 хувьтай байгаа, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байгаа эргэсэн” гэж мэдэгдсэн. Үнэхээр түүний ярьж байгаа шиг салхи манайх руу эргэсэн үү ?
Би тэгж үзэхгүй байна. Үнэхээр уул уурхайн салбар тавьсан зорилтынхоо 90 хувийг биелүүлсэн юм бол өнөөдөр манай эдийн засаг эрс сэргэж, инфляци, өргөн хэрэглээний барааны үнэ буурч, ард түмний амьдрал сайжирсан байх ёстой биз дээ. Гэтэл байдал эсрэгээрээ байна. 2012 оны эхний долоон сард Монгол Улсад 2.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан нь энэ оны эхний зургаан сарын байдлаар 370.4 сая ам.доллар болж 6.7 дахин буурчээ.
Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байна. Өнгөрсөн сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувийн уналттай гарсныг Монголбанк албан ёсны сайтаараа дамжуулан мэдээлсэн байна лээ.
Хөрөнгө оруулагчид юуны өмнө хууль эрх зүй, эдийн засаг, засаглалын тогтвортой байдлыг чухалчилдаг ба өнгөрсөн хоёр жилийн турш явуулсан алдаатай бодлогын уршгаар манай улс өмнөх 20 гаруй жилийн турш нөр их хөдөлмөр зарж бий болгосон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.
Энэ байдлыг засахад нэлээд их цаг хугацаа хэрэгтэй, тогтвортой боддого шаарддагатай. Зуу хоногийн дотор хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх боломжгүй.
-Засгийн газар бүрэн эрхийнхээ талыг ардаа хийлээ. Өнгөрсөн хоёр жилд манай улсыи эдийн засагт ер нь ахиц дэвшил гарсан уу?
-Шулуухан хэлэхэд өнгөрсөн хоёр жилийн дотор Монгол Улсын эдийн засагт ямар нэгэн ахиц дэвшил гарсан гэж хэлчихээр зүйл одоогоор алга байна. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны наймдугаар сарын 1-ны байдлаар гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан товчхон танилцуулъя.
Монгол улсын Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж, эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр очсон байсан цаг саяхан. Харин энэ өсөлт жил, улирал, сар дараалан буурсаар 2013 онд 11.7 хувь болж, энэ оны эхний долоон сарын байдлаар 5.3 хувь болж буурчээ. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа эхэлж байсан үеийнхээс 3.3 дахин буурсан гэсэн үг.
Инфляци улам бүр эрчээ авсаар 15.4 хувьд хүрч, инфляцын өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэллээ.
Инфляци улам бүр эрчээ авсаар 15.4 хувьд хүрч, инфляцын өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэллээ. Их Британийн “Economist Intelligence Unit”-ээс дэлхийн улс орнуудын долдугаар сарын инфляцын түвшинг урьдчилан тооцоолж, эрэмбэлжээ.
Тэд Монгол Улсад долдугаар сарын эцэс гэхэд инфляци өнгөрсөн жилийн мөн үеэс 12 орчим хувиар өснө хэмээн тооцож, арванхоёрдугаарт эрэмбэлсэн байсан. Энэ нь сүүлийн хэдэн жил дотоодын үймээн самуун, дайн байлдаантай байгаа Сири, Судан, Иран зэрэг улсуудын түвшинд хүрснийг харуулж байна.
Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл, орон сууцны үнэ 2.6 дахин өслөө. Инфляцын өсөлт иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж, ард иргэд өдөр хоногоор ядууран туйлдаж, иргэдийн бухимдал газар авч, нийгэмд сөрөг үзэгдэл даамжирлаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны 7-р сарын байдлаар Монгол Улсын экспорт 2.94 тэрбум, импорт 3.15 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны алдаг- дал 207.6 сая ам.доллар болсон байна Импорт 536.9 сая ам.доллараар буурсан нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа сайн байсных биш, эдийн засаг хямарсан, төгрөгийн ханш суларсан, ажилгүйдэл эрс нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсантай холбоотой юм.
Н.Алтанхуягийн Засгийн газар Хөгжлийн банкны дансанд бэлэн 580 сая ам.доллартай, 2.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй улс орныг хүлээн авсан.
Импорт 536.9 сая ам.доллараар буурсан
Гэтэл өнгөрсөн хоёр жилд манай улсын валютын нөөц 2.3 дахин багасаж, 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төв банк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөр- сөн оны мөн үеэс 57.6 хувиар доошилсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын мөнгөний авдар хоёр дахин дундарсан гэсэн үг.
Олон улсын үнэлгээний “Moody”s” агентлаг Монгол Улсын Засгийн зээлжих зэрэглэлийг В1 түвшнээс В2 болгон буурууллаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад 107.008 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 54.3 хувь нь буюу 54.389 аж ахуйн нэгж үйл ажиллагаа- гаа зогсоосон буюу эрхлээгүй байна.
“Эзэн-100” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд 2706 аж ахуйн нэгж хаалгаа барьсан байна. Тэгэхээр эдийн засаг сэргэх биш, улам хямарсан байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого эхний долоон сард 4.3 хувиар өссөн байхад зарлага 20 хувиар өсчээ. Энэ оны эхний долоон сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 34.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурсан гэж мэдээлж байгаа боловч эдийн засаг хямарсан, олон мянган аж ахуйн нэгжүүд ажиллагсдаа цомхтгож, үйл ажиллагаагаа зогсоосон энэ үед ажилгүйчүүдийн тоо буурсны шалтгаан нь 63.5 мянган иргэдийг идэвхтэй ажил хайсангүй гэдэг шалтгаанаар бүртгэлээс хасч, худдаа статистик гаргаж, олон нийтийг хуурсны үр дүн.
Монгол Улсын нэгдсэн төсвийн байдал нэлээд хүндэрсэн, зарим төлбөр тооцоо хугацаандаа хийгдэж чадахгүй байгаа талаар яригдах боллоо. Гэтэл Сангийн сайд бүх зүйл хэвийн байгаа гэж мэдэгдэж байгаа нь ямар учиртай юм бол?
Нийгмийн даатгалын сангийн орлого эхний долоон сард 4.3 хувиар өссөн байхад зарлага 20 хувиар өсчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн хоёр жил дараалан тасарч, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь бодит зүйл. Улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалт,- бүтээн байгуулалтын ажил хугацаандаа бүрэн хийгдэж чадахгүй зогсож байгаа нь ч бодит зүйл.
Энэ талаар УИХ-ын хаврын чуулганаар тодорхой ярьсан шүү дээ. Улсын нэгдсэн төсвийн 2014 оны эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлээс харахад нэгдсэн төсвийн алдагдал 160.9 тэрбум төгрөгт хүрч, төсвийн татварын орлого 688.4 тэрбум төгрөгөөр тасарсан байна.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 1 их наяд 235.3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийж, 770.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Мөн 31.2 тэрбум төгрөгийн их засварын ажил гүйцэтгэхээс ердөө л 28 хувийг нь хийжээ. Энэ бүхэн нь бүтээн байгуулалтын ажил үндсэндээ зогссон болохыг харуулж байна.
Зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөг төлж чадаагүй байгаа нь авсан зээлийн- хээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа болиод байгааг харуулж байгаа юм. Гэтэл улсын төсвөөс олгосон цалингийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын зардал 22 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь энэ Засгийн газрын бүтэц нүсэр том, үрэлгэн байгаа, төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын тоо 60.000 орчмоор нэмэгдсэнтэй холбоотой.
Түүнчлэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис” бонд, “Самурай” бондоос гадна Хөгжлийн банкны шугамаар улсын нэгдсэн төсөв- тэй тэнцэхүйц их хэмжээний мөнгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж төсвөөс гадуур ямар ч хяналтгүй, үр ашиггүй зар- цуулж байгааг анхаарах ёстой.
Монгол Улсад төсвийн нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн алдагдал хуулиар тогтоосон хэмжээнээс аль хэдийнэ хэтэрснийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж, энэхүү алдаагаа засахыг олон удаа зөвлөж байгаа боловч эрх баригчид үүнийг одоо болтол хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.
-Банк, санхүүгийн салбарт эрсдэл үүслээ гэж эдийн засагчид, судлаачид ярьж байгаа нь хэр бодитой вэ?
Манай улсын санхүүгийн зах зээлийн 96 хувь нь банкны салбар дээр тогтож байна. Хөрөнгийн зэх зээл олигтой хөгжөөгүй байна. Ийм нөхцөлд төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадахгүй байгаагаас гадна, чанаргүй зээлийн хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаа- тай холбогдон банк санхүүгийн салбарт өндөр эрсдэл бий болж, хямрал бодитоор нүүрлэснийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаас харж болно. Банкны системийн
Хэмжээгээр чанаргүй зээлийн өрийн хэмжээ долдугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл 550.1 тэрбум төгрөг болсон байна. “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд энэ тоо 235 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, чанаргүй зээл өмнөх оны мөн үеийнхээс 32.4 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 3.4 дахин өссөн үзүүлэлтэй гарч, нийт банкны систем дэх эрсдэл эрс нэмэгдсэн байна.
Зөвхөн чанаргүй зээлийн бүтцийг харахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 545.1 тэрбум, иргэдэд 54.1 тэрбум төгрөг ногдож байгаа нь манай улсын нийгмийг бүхэлд нь хамарсан өрийн хямрал тулгараад байгааг харуулж байгаа юм.
Төв банк төгрөгийн их хэмжээний арилжааны зээл гаргаж, мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх буруу .бодлого явуулсан нь эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Монгол Улсын өрийн хэмжээ зохистой түвшинд байж чадаж байна уу?
Зохистой түвшингээс аль эрт давж, одоо өрийн хямралд хүрээд байна. Засгийн газрын гадаад өр Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2.5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4.5 тэрбум ам.доллар болж 1.8 дахин өссөн бол Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3.9 дахин өсөж, 1.04 тэрбум ам.доллар болсон байна.
Үндэсний аудитын ерөнхий газраас 2013 оны Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар Засгийн газрын нийт өр 2013 онд 17.683 их наяд төгрөг буюу 2013 оны ДНБ- ий 102 хувьд хүрсэн байна гэдэг дүгнэлт хийж УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан. Дээрх дүгнэлтэд тусгаснаар зөвхөн 2013 онд “Чингис” бонд, “Самурай” бонд зэргийг оролцуулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар нийт 5 их наяд 818 тэрбум төгрөгийн өрийг шинээр тавьсан байна.
Шинэчлэлийн Засгийн газар нийт 5 их наяд 818 тэрбум төгрөгийн өрийг шинээр тавьсан
Монголбанк болон Засгийн газрын өрийг нэгтгэн тооцож үзвэл нийт гадаад өр 5.546.8 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар тооцоход 10.538 тэрбум төгрөг болж байна. Үүн дээр Засгийн газрын дотоод өрийг нэмж тооцвол нийт 22.128.6 их наяд төгрөг болж, ма- най улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 108 хувьтай тэнцэж байгаа нь Монгол Улс өрийн дарамтанд орсныг шууд илтгэж байна. Монгол Улсад өрийн хямрал бодит зүйл болоод байна!
Гэтэл Засгийн газар өрийг улам бүр нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа нь гайхмаар. Тэр бүү хэл өр тавихгүйгээр Монгол Улс хөгжих боломжгүй мэт суртал ухуулга эрчимтэй явуулсаар байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засагт эерэг дүн гарахгүй
бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэсэн мэдэгдлээ хэрэгжүүлэх цаг болж. Ардчилсан намын бүлгийн дарга хэлсэн үгэндээ хүрч, хариуцлага тооцох эсэхийг ард түмэн хүлээж байгаа. Хэрэв Ардчилсан намын бүлэг байр сууринаасаа ухарч хариуцлага тооцохгүй бол Ард түмний шаардлагын дагуу Монгол Ардын Нам хариуцдага тооцох болно.
-Хойд, өмнөд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манай улсад айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнг юу гэж үзэж байна?
Монгол Улсын мөнхийн хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манай улсад айлчилсныг өндрөөр үнэлж байна. Улс төрийн хувьд чухал ач холбогдолтой айлчлалууд боллоо. Айлчлалын үеэр олон тооны баримт бичигт гарын үсэг зурсан. Олон жил өндөр дээд түвшинд хэлэлцэгдэж, яригдаж байсан асуудлууд шийддээ олж байх шиг байна.
Өмнөд хөрштэй харилцааны шатыг ахиулж “Иж бүрэн стратегийн түншлэлийн” харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо. Транзит тээвэр, хилийн боомт ашиглах тухай хэлэлцээрүүд байгуулсан нь чухал ач холбогдолтой юм. Бид Хятадын нутгаар дамжиж гурав дахь зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлээ тэлэх сайхан боломж гэж харж байна.
ОХУ-тай визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр, мөн хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохирсныг сайшааж байна. Өндөр дээд түвшинд хэлэлцэн тохирсон зүйлүүдийг ажил хэрэг болгох нь нэн чухал. Засгийн газар хэлэлцэн тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаасай гэж хүсэх байна.