О.Баасанхүү: МАНАН-гийн савар байсаар байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.09.11

О.Баасанхүү: МАНАН-гийн савар байсаар байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. 

-Хэлмэгдсэн иргэдээ өчигдөр дурслаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өршөөлөөр суллагдсан. Харин намын гишүүдийн хувьд түүнд шүүхээс оноосон ялыг хууль бус, хэлмэгдүүлсэн гэж үздэг. Харамсалтай нь өршөөлөөр суллагдаж, Солонгост биеэ эмчлүүлж байгаа ч хуулийн байгууллага мэдүүлэг авахын тулд Монголд хүчээр авчирна гэдэг зүйл яригдаж байна. Энэ нь өөрөө тулган шаардалт уу? 

Тэр хүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Миний хувьд тэр хүнийг шоронд хөнөөе гэж шийдсэн байсан гэж ойлгож байгаа. Учир нь 20 гаруй эмч “Энэ хүн ялаас чөлөөлөгдөх ёстой” гэсэн дүгнэлт гаргачихаад байхад прокурор нь тогтоолоо бичихгүй байснаас тухай үед Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Н.Энхбаяр даргын хувьд гадаадад эмчлүүлж байгаа. 

Гэтэл эмчилгээ хийлгэж байгаа нь тэдэнд гай болоод байна уу гэж харагдаж байна. 

-Н.Энхбаяр даргын асуудлаас болж өнөөдөр Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайдынхаа ажлыг өгч байна гэж харах хүн бий? 

Э.Эрдэнэжамъяны асуудал Н.Энхбаяр даргаас болоогүй. 

-Албан тушаалаа урвуулан ашиглаж, интерполд захидал илгээсэн гэдгээр шүүхээс шийтгэсэн. Тэгэхээр ямар учиртай гэж? 

Албан тушаалаа урвуулан ашигласан гэвэл Х.Тэжүүжинг хэлнэ. Яагаад гэвэл, цагдаагийн өмнүүр орж захиа бичсэн. Өөрөө хэвлэлээр “Би энэ захиаг интерполд бичлээ, явууллаа” гэж хэлсэн. Тэгээд бичихдээ “Манай орлогч буруу бичсэн байна. Би зөв болгож бичлээ” гэж хэлээ биз.

Харин мөрдөн байцаалтад хэн ч хөндлөнгөөс оролцох үүрэггүй. Тэгвэл Х.Тэмүүжин сайд оролцсон. Тэр утгаараа миний хувьд ямар бичиг бичсэн нь чухал биш, бичсэн нь эрх мэдлээ ашигласан уу, ашиглаагүй гэж харж байна. 

-Тэгвэл Х.Тэмүүжин сайдаас болж Э.Эрдэнэжамъян ажлаа өгч байна гэсэн үг үү?
Хэрвээ бүтцийг нь өөрчлөх гэж байгаа бол засаг автоматаар огцорсон гэсэн үг.

Х.Тэмүүжин, Э.Эрдэнэжамъян ч тэр захидал бичсэн бол өнөөдөр адилхан хариуцлагатай байх ёстой. Сайхан, муухайгаар бичих гэдэг ойлголт байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд сайд учрах гэдгээ бодож үзэх хэрэгтэй.

Юу гэвэл, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий этгээдийн өмнүүр орохыг хэлж байгаа юм. Тэр нь долдойдож уу, долгинож орох уу гэдэг дараагийн асуудал. 

-МАХН-ын хувьд дараагийн дэд сайдын асуудлыг ярьсан болов уу? 

Намын дотоод асуудлаар ярих хэрэг. Бидний хувьд хоёр жил ажиллалаа. Нөхцөл байдлаа харж, судалж байна. Тэгэхээр өргөн цар хүрээтэй тодорхой алхмуудыг хийнэ. Зүгээр суухгүй. МАНАН-гийн савар байсаар байна.

МАНАН гэхээр МАН, АН гэж бодоод байдаг. АН-д байгаа 10, МАН-ын 10 нийлээд 20 хүн бидний толгой дээр гарчихаад ард түмний тархийг угааж, албан тушаалаа ашиглан мөнгө идээд сууж байгаа.

Энгийн жишээ хэлэхэд би АТГ-т тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг завшсан, шамшигдуулсан этгээдийн нэрийг өгсөн. Гэтэл шалгахгүй л байна. Тэгэхээр МАНАН-ын савар арилгаагүйг харуулж байна. 

-Ингэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим сайд нарын болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 
Өнөөдөр бүх юм хууль, хяналт, тогтолцооныхоо хүрээнд шийдэгдэх ёстой. 

Малгай солигдовч толгой солигдохгүй гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл, толгой солигдож байж малгай солигдох ёстой байх. Хэрвээ бүтцийг нь өөрчлөх гэж байгаа бол засаг автоматаар огцорсон гэсэн үг.

Магадгүй дөрөв таван хүнийг солиод, ганц хоёр замыг алга болгоод цааш үргэлжилнэ гэвэл Үндсэн хуулийн хямрал болно. Миний хувьд хууль зүйн талаас нь харж байна. Тийм учраас бүх сайд, яам цоо шинээр үүссэнтэй адил гэж үзнэ. 

-МАН-ын бүлгээс олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатад “Засгийн газартаа хариуцлага тооц” гэдэг албан бичиг хүргүүллээ. Амлалт бол тоглоом биш биз? 

МАН тоглоомын нам учраас хэцүү. Тэдний явуулж байгаа шоу гол биш. Өнөөдөр бүх юм хууль, хяналт, тогтолцооныхоо хүрээнд шийдэгдэх ёстой. 

-“Эзэн-100” хөтөлбөрийг хэрхэн дүгнэж байна вэ. Зарим гишүүн “Үр дүнгүй, цаг хугацаа хожих гэсэн хөтөлбөр байсан” гэж үзэж байна? 

Эрчимжүүлье гэсэн санаа нь зөв. Яагаад гэвэл, аливаа зүйлд зорилт, зорилго тавьснаар хэрэгждэг. Харамсалтай нь үрэлгэн, нэлээд хариуцлагагүй байдалтай өнгөрлөө. Тэгэхээр үүнд АН-ын таван намын бүтцийн гай гарч байна.

Нам, фракцийн эрх ашгийг ард түмнээсээ дээгүүрт тавьснаас болоод өнөөдөр хамгийн том алдаа гаргаж байгаа юм.

Нам, фракцийн эрх ашгийг ард түмнээсээ дээгүүрт тавьснаас болоод өнөөдөр хамгийн том алдаа гаргаж байгаа юм. Учир нь орж ирсэн мөнгийг нэгдсэн бодлогоор ард түмэнд хэрхэн хүргэх вэ гэж бодож чадаагүй.

Харин өөрсдөдөө хэрхэн ашигтай байлгах вэ гэж бодсон. Үндэсний аудитын газраар бодитой, үнэн зөв шалгалт хийлгэвэл маш олон зөрчил илэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний зүгээс үүнд хяналт тавьж, анхааруулж байсан.

Миний хувьд МАХН-аас засагт орсон сайд нартай хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэж үзэж байна. МАХН бүсийн чуулганаа хийж дуусч байгаа. Их хурлаа энэ ондоо багтааж хийх байх. Ямар ч байсан үүнээс өмнө Бага чуулганы үеэр сайдуудтайгаа ярих ёстой. Яагаад гэвэл, ард түмний амьдрал сайжирч, хөгжвөл мөрийн хөтөлбөр сайн байгаагийн хэрэг.

Гол нь хэний мөрийн хөтөлбөр хэрэгжих нь биш. Хамгийн гол нь ард түмэн ядуу байвал мөрийн хөтөлбөр цааш явахгүй. Тийм учраас би үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол дараагийн хүндээ суудлаа тавьж өгөх л хэрэгтэй.