О.Баасанхүү: Ерөнхий сайд гэрээгээ зөрчсөн эсэхийг засагт хамтарсан намуудын гэрээнээс харна
УИХ болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү
2014.09.18

О.Баасанхүү: Ерөнхий сайд гэрээгээ зөрчсөн эсэхийг засагт хамтарсан намуудын гэрээнээс харна

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөө мэдэгдсэн. Энэ талаар засагт хамтарсан намууд ямар байр суурьтай байгааг УИХ болон МАХН-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор танай нам хуралдаж гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн үү ?

Манай намын байр суурь удахгүй тодорхой болох байх. Одоохондоо байр сууриа нэгтгээгүй байна.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилнө гэж мэдэгдээд удаж байна. Энэ хугацаанд ярилцаагүй байгаа гэж үү ?

Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга гадаадад байгаа өнөөдөр ирэх байх. Тэгээд л намын удирдах дээд байгууллагын төвшинд ярилцах байх.

Намуудын хамтарсан гэрээг харж байж л Ерөнхий сайд гэрээгээ зөрчсөн эсэхийг дүгнэнэ дээ.

Би хувьдаа энэ асуудлыг судалж байгаа. Засагт хамтарсан намуудын байгуулсан гэрээнээс эхлээд судлах зүйл их байна.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэж мэдэгдсэн нь бусад намуудтайгаа байгуулсан гэрээгээ зөрчсөн алхам мөн үү. Уг нь засагт хамтарсан намууд 2016 он хүртэл гэрээнийхээ дагуу ажиллах ёстой биз дээ.

Намуудын хамтарсан гэрээг харж байж л Ерөнхий сайд гэрээгээ зөрчсөн эсэхийг дүгнэнэ дээ.