2014.09.30

Р.Бурмаа: Бид эхлээд дүгнэх ёстой

"25-р суваг" телевизийн мэдээллийн хөтөлбөрийн "Тодруулга" буланд УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцлоо.

-ЗГ-ын бүтцийг УИХ-ын чуулган хуралдахаас өмнө Ерөнхий сайд эцэслэн боловсруулах байх. Та АН-ын гишүүний хувьд ЗГ-ын бүтцийг яаж өөрчлөх ёстой вэ, Ямар байр суурьтай байна?

Би энэ асуудлыг нилээн оройтож гаргаж тавьж байгаа юм байна гэж харж байна. Бид хавар ЗГ-ын үйл ажиллагаанд нилээн шүүмжлэлтэй хандаад энэ байдлаараа цаашаа явж болохгүй юм байна. Тийм учраас ЗГ гишүүд, УИХ-ын гишүүдийн ихэнх байгаа байдлыг зогсооё гэсэн.

Ерөнхий сайдыг өөрөө ЗГ-ын бүтцэд өөрчлөлт хийгээд зарим нэг ажил нь хангалтгүй байгаа сайд нараа болиулаад, УИХ-ын гишүүн биш улс төрчдөөс сайд болгох боломжийг нь олгохын тулд хавраас бид зүтгэсэн.

-ЗГ-т бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг маань ерөнхий сайд анхаарал сарниулж хариуцлагыг өөрөөсөө зайлуулах гэж байна гэж хэллээ. Таны хэлж буй энэ саналаас үзэх юм бол та ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэж хэлэх гээд байна уу?

Бид эхлээд дүгнэх ёстой. Ерөнхий сайд ЗГ-ын үйл ажиллагааны талаар энэ 100 хоногийн талаар тайлангаа тавиад түүнийх нь дагуу бид асууж нягтлаад дүнгээ тавих ёстой.

Хэрэв ямар нэг байдлаар эдийн засаг эрчимжиж чадаагүй, 100 хоногт хийгдэнэ гэсэн ажил нь бүтээгүй цаашдын үйл ажиллагаа нь доголдолтой байх юм бол ерөнхий сайд бүтцээс юмуу хэн нэгэн сайдаас болсон гэж тайлбар гаргавал би тэрийг хүлээж авмааргүй байна.

Яагаад гэвэл УИХ-д ерөнхий сайд өөрөө ажлаа тайлагнах ёстой. Ерөнхий сайдад ажлынх нь дүнг тавих нь илүү чухал асуудал.

Яагаад гэвэл УИХ-д ерөнхий сайд өөрөө ажлаа тайлагнах ёстой. Ерөнхий сайдад ажлынх нь дүнг тавих нь илүү чухал асуудал.

-ЗГ-т сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдэх үедээ ерөнхий сайд бас нэг үг хэлсэн. Тэр нь ЗГ-ын эсрэг ордны хуйвалдаан хүчээ авч байна гэсэн ийм утгатай үг хэлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татсан. Энэ нь магадгүй нам дотор нь эсвэл сөрөг хүчнийхний зүгээс ерөнхий сайдын эсрэг нилээд хуйвалдаан явагдаад байна гэсэн санааг олон нийтэд төрүүлээд байгаа. Энэ дээр та юу гэж ойлгох вэ?

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү