“Ардчилсан нийгмийг дүгнэе” буюу “Ардчилал ба авлигал”
Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөний “Ардчилсан нийгмийг дүгнэе” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Ардчилал ба авлигал” гэсэн сэдвээр ярилцлаа.
Монгол улсад хамгийн том саад болж буй зүйл бол авлигал. Төрийн бодлого нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа. Төрийн үйл ажиллагааны чадварыг бууруулж буй гол хүчин зүйл бол авлигал. Бодит амьдрал дээр эрүүгийн хуулиндаа авлигал гэдэг зүйлийг хуульчилж, тодорхойлж чадаагүй.
Хээл хахуул өгч байна гэдэг бол өөртөө ямар нэгэн давуу байдал үүсгэхийн төлөө бусдад нөлөөлөхийг авлигал гэж бид тодорхойлдог. Авлигал хээл хахуулийн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Энэ утгаараа бид авлигал хээл хахуул гэж юу болохыг тодорхойлж үүнтэй тэмцэх арга замаа ч тодорхой болгох ёстой. Ганцхан төрөөс тэмцэх бус иргэд ч авлигалтай тэмцэх хүсэл эрмэлзэлтэй болох нь чухал юм. Төр боловсон хүчний алдаан дээр их алдаа гаргадаг.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү