2014.10.02

М.Сономпил: Тийм олон яам цомхотгох бололцоо байхгүй

"25"-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн М.Сономпил оролцлоо.

-Ойрын өдрүүдэд ЗГ-т сэлгээ хийнэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Тэгэхлээр энэ сэлгээ хийхдээ Засгийн газар бүтцээ өөрчлөх юм бол хэдэн яамтай болж үлдэх вэ гэсэн асуудал яригдаж байна. Танд ер нь хэдэн яамтай болно гэсэн мэдээлэл байна вэ?

Сонинд хэвлэлээр мэдээлж байгаа шиг  тийм яамтай болно гэдэг бол худлаа гэдгийг би баталж хэлнэ. Ер нь бол засгийн газрын тэргүүн ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчтэй зөвшилцөөд  их хуралд оруулж батлуулах ёстой.

Энэ хүрээнд ерөнхий сайд одоогийн байдлаар  8, 11 гэж яриагүй байгаа. ЗГ-ын бүтцүүдтэй бол ер нь цомхон  бүтцэд оруулъя гэж ярилцаж байна. Миний бодож байгаагаар тийм олон яамыг цомхотгох  бололцоо бол хэцүү л дээ.

-Танай яам бол урьд нь нэг байсан яамнаас салж гарсан шинэ яам ш дээ. Бүтцийн өөрчлөлтөөр хамгийн түрүүнд цомхотголд өртөх яам гэж яригдаж байгаа. Таныг огцрох сайдын тоонд орсон гэж хэвлэлийхэн таамаглаж байна. Та энэ тал дээр юу гэж бодож байна?

Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хамгийн онцолж Эрчим хүчний яамыг бие даасан яам болгоё гэдэг дээр УИХ, ЗГ-т яригдсан.  Яагаад гэвэл Эрчим хүч зах зээлээс хоцорчихсон хувьчлагдаагүй 100 хувь төрийнх байдаг, алдагдалтай ажиллаж байсан.

Мөн Монгол улсын эдийн засаг өсөхийн хирээр эрчим хүчний хэрэглээ маш их өссөн. Уул уурхай томоохон үйлдвэрлэлд эрчим хүч дутагдчихсан. Ийм учраас онцгой ач холбогдол өгч, эрчим хүчийг бие дааж хөгжүүлэх, арга хэмжээ авахгүй бол болохгүй учраас Засгийн газарт хамгийн шийдвэрлэх тэргүүн эгнээнд ажиллах яам гэж үзэж энэ яамыг тусдаа байгуулсан.

Тиймээс эрчим хүчний яамыг хараахан шийдвэрээсээ ухрахгүй байхаа гэж би бодож байна. Миний  ойлгож байгаагаар тийм олон яам цомхотгох бололцоо байхгүй байх. Манай яамны хувьд олон дэд бүтцийн чиглэлийн яамууд нэгдэж ажиллахад миний зүгээс янз бүрийн ярих зүйл байхгүй.

-Шинэчлэлийн ЗГ байгуулагдаж байхад эвслийн  бүлэгтэй арван жилийн гэрээ байгуулсан гэж хэвлэлээр яригдаж байсан. Энэ гэрээ ЗГ-т бүтцийн өөрчлөлт хийсэн тохиолдолд хэвээрээ хүчин төгөлдөр байх уу. Эсвэл гэрээнд өөрчлөлт оруулах асуудал дахин сөхөгдөх болов уу?

Эвсэл дөрвөн жилийн л гэрээ байгуулсан. МАХН –тай бол 10 жилийн гэрээ байгуулсан гэсэн. Гэхдээ би тэрийг тодорхой мэдэхгүй байна.

-МАХН нам болон АН,  МҮАН-аас нуугаад 10 жилийн гэрээ байгуулсныг та нар сүүлд хэвлэлээс олж сонсоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

       Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү