Г.Баярсайхан: Сайдын сандал ширээ биш төмөр замаа яримаар байна
УИХ-аар Засгийн газрын бүтцийг хэлэлцсээр байна. Нам, эвслийн бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтцийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийх юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан бүтцийг дэмжсэн ч гишүүн Г.Баярсайхан өөр саналтай байгаа аж.Түүнтэй ярилцлаа.
-Яагаад таны байр суурь намын нөхдөөсөө өөр байгаа юм бэ. Та ямар санал гаргав?
Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдалд илүү ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар УИХ-аар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь нэг ёсондоо хариуцлага тооцож бүтцийн асуудлыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ асуудлаар зөвшилцсөн байна лээ. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ бүтцийн асуудлыг ярихад нэлээд цаг хугацаа орно. Улс төрийн олон хүчин зүйлээс шалтгаалж шийдэгддэг асуудал. Энэ долоо хоногт хэлэлцээд шийдэж магадгүй юм. Гэхдээ дараа нь сайд асуудлыг үл ойлголцож зөвшилцөлд хүрч чадахгүй бол дараагийн долоо хоногт ч үргэлжлэх магадлалтай. Тэгэхээр сайд нарын нэрийг ярихад цаг хугацаа нэлээд алдахаар харагдаж байгаа юм. Ингэж цаг алдаж байхаар бид ажлаа яримаар байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн урилгаар өмнөд хөршийн дарга манай улсад айлчилсан. Энэ үеэр транзит тээврийн асуудал шийдэгдсэн. Өнөөдөр бид төмөр замын дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Нүүрсний экспортын замын хувь заяаг шийдэж байж эдийн засаг сайжирна гэдгийг бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь төмөр замын асуудлыг хэн ч ярихгүй байна. Үүнийг ярилцаад анхаараад явах ёстой. Бүтцийн хажуугаар төмөр замын бодлогыг. хэлэлцэхгүй бол хэцүүдэх нь.
Гэвч энэ асуудал энэ долоо хоногт хэлэлцэх асууддын дараалалд ороогүй. Мөн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой. Төсвийг хэлэлцэн батлах хуулийн цаг хугацааг нарийн заасан байдаг. Хэрэв Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо, сандал ширээний мэтгэлцээн маргаан удаан үргэлжилвэл эдийн засаг хохирно гэдгийг анхааруулж хэлж байгаа юм.
-Сайд нарын томилгоо, бүтцээс өмнө төмөр замын асуудлыг шийднэ гэвэл төрийн ажил бас л цалгадах юм биш үү?
Одоо ярьж байгаа гурван салбарын сайдыг гаднаас оруулж ирвэл би татгалзахгүй.
Төмөр замынхаа асуудалд илүү ач холбогдол өгч УИХ-аар яаралтай хэлэлцээч. Тэгэхгүй бол хэдэн жил төмөр зам ярьсаар, ард нь Монголын ард түмэн хохирлоо. Нүүрсээ авто тээврээр тээвэрлэснээр 400 гаруй сая ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн.тооцоо, судалгаа бий. Илүү зардал гаргаж байна.
Монголын нүүрс өрсөлдөх чадвараа алдаж байна. Байгаль орчин сүйдэж байна. Экологид ээлтэй нь төмөр замын тээвэр байдаг учраас үүнийг шийдэх цаг нь болсон гэдгийг намын бүлгүүд, гишүүдэд хэлж баигаа. Үүнд эрүүл бодитой хандъя, цаг хугацаа биднийг хүлээхгүй, харин сайд нарыг хэзээ ч томилж болно.
-Төрийн тэргүүн шинээр томилох сайд нарыг парламентын гаднаас л санал болгох хэрэгтэй гэсэн сануулга өгсөн. Та үүнийг дэмждэг үү?
Ерөнхийлөгчийн байр суурийг би 100 хувь дэмжиж байгаа. Хамгийн гол нь ажил хийх чадвартай, мэргэжлийн, туршлагатай, бага ярьж их хийдэг хүн сайд болох хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн мэргэжлийнхээ ажлыг мэддэг. Ялангуяа, нарийн мэргэжийн яамыг илүү онцгой анхаарах хэрэггэй.
-Одоогийн сайд нарын олонх нь парламентын дотроос томилогдон ажиллаж байгаа шүү дээ?
Одоо ярьж байгаа гурван салбарын сайдыг гаднаас оруулж ирвэл би татгалзахгүй.
-Тэгвэл одоогийн байгаа сайд нар өөрчлөгдөнө гэсэн үг үү?
Хэн орж, гарах нь хамаагүй. Сайд байж байгаад болихоор хохирно гэсэн ойлголтоор хандаж болохгүй. Гол нь яамдыг мэргэжлийн өндөр ур чадвартай хүн л удирдах хэрэгтэй.
-Шинээр томилох сайдын нэр дээр өөр байр суурьтай гишүүн танай бүлэг дотор байгаа юу?
Би жижиг асуудал яримааргүй байна. Тэр, энэ сайд болох ёстой гэдэг бол асуудал жижгэрч байгаагийн илрэл. Гол нь төр цомхон, оновчтой бүтэцтэй байх ёстой.
-Ерөнхий сайдын парламентад танилцуулсан бүтцийг танай намын бүлэг дотроо зөвшилцөж чадсан уу?
-Дэмжиж байгаа. Миний хувьд төр чадварлаг, цомхон байх ёстой гэж үзэж байна. Үүнээс ч илүү цомхон болгох боломжтой. Дахиад ч нэгтгэх боломжтой яамд бий гэдгийг би хэлсэн.
-Тухайлбал, ямар яамдыг нэгтгэх боломжтой гэж?
Нэг чиг үүрэгтэй нийгмийн хамгааллын яамдууд, соёл боловсролын чиглэлийн яамдыг нэгтгэх боломжтой байна.
-Шинэ сайд нарын нэрс таамаг төдий байна. АН- ын тэр фракцийн энэ сайд болох гэнэ гэсэн албан бус мэдээлэл хэвлэлд гарсаар байгаа. Тухайлбал, танай “Шонхор” фракцийн хувьд сайдад санал болгосон хүн байна уу?
Үндэсний эрх ашиг ярьж байхад фракц ярих зохимжгүй. Чадвартай сайд ховорхон. Ганц фракц өвчлөөд байхгүйгээр Монголын ард түмний төлөө ажил хийж чадах хүнийг төрийн сайдаар томилох хэрэгтэй.
-Та Ардчилсан хүчний холбоонд харъяалагддаг. Та бүхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан гэсэн. Танайхыг улс төрийн шийдвэр гаргадаг гэж хардаг ч үнэндээ Төрийн бус байгууллага юм билээ?
-Төрийн бус байгууллага нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг ярьдаг. Иймд бид энэ удаагийн хурлаар нийслэлд тулгамдаж буй асуудлыг ярьсан. Нийслэлийн гэр хорооллын асуудлыг ши йдэж, “Шинэ хороо” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ярилцсан. Хотын утаа, хогны асуудлыг бүлэг, чиглэл бүрээр ярьсан юм. Ингэх нь илүү үр дүнтэй байдаг. Би ч гэсэн энэ тухайд байр сууриа илэрхийлсэн.
-Сүүлийн үед танай Ардчилсан хүчний холбоонд зарим гишүүн элсэж буй тухай мэдээлэл байна. Энэ ямар учиртай үйл явц вэ, холбоо өргөжин тэлж байгаагийнх уу. Танай холбоон дотор “Шонхор” фракц байдаг шүү дээ? ,
Нэг чиг үүрэгтэй нийгмийн хамгааллын яамдууд, соёл боловсролын чиглэлийн яамдыг нэгтгэх боломжтой байна.
Д.Батцогт гишүүн Ардчилсан намд элссэн.
-Та ирэх оны төсвийн төсөлтэй танилцсан уу?
Нэлээд хөрөнгө танасан төсөв байна лээ. Бид хэлэлцэх явцдаа дахиад танаад өгнө. Эдийн засаг ийм байгаа үед мориныхоо хэрээр исгэрнэ гэсэн зарчмаар л ажиллах хэрэгтэй.