УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг хүргэж байна.
2014.10.17
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч "Давхар дээлгүй" байя гээд 555 удаагаа хэллээ
Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2014.10.16/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг хүргэж байна.
Энэ асуудал дээр үг хэлэхгүй гэж бодож байсан ч хэлэлцүүлгийн байдлыг хараад хэдэн зүйл хэлэхгүй бол болохгүй Байна. МАН зориудаар төрийн ажил гацаагаад байгаа мэтээр ярьж байна. Тийм зүйл байхгүй шүү дээ. Бид ойлгож байгаа үүнийг. Олонхийг бүрдүүлж буй Та бүхэн эхлүүлсэн асуудлаа шуурхай, дотроо учраа олоод дуусгах хэрэгтэй.