
2025.06.10
Нислэгийн цаг уурын төв “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015” стандартыг нэвтрүүллээ
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015” стандартын гэрчилгээг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төвд өчигөр гардууллаа.
Нислэгийн цаг уурын төв нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын Чикагогийн конвенцын дагуу нислэгийн цаг уурын үйлчилгээнд 2013 оноос чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын дагуу нэвтрүүлж цаг уурын салбартаа анхдагч нь болж, 2018 оноос ISO 9001:2015 стандартад шилжин ажиллажээ.