УИХ-ын чуулганы 2025/06/26ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг / Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, нарын 40 гишүүний санаачлан боловсруулсан 2025/06/23ны өдөр өргөн мэдүүлсэн/-хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Зулпхар гишүүний асуултад дараах хариултыг өгөв.
Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлсэн баяр байдаг. Үүгээрээ бид түүхэн цаг хугацаандаа онцгой үйл явдлууд байсныг хамтатган тэмдэглэх нь зүйтэй гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол дээр дурдсан 5 ойн баярыг дефакто Монгол Улсын Ерөнхийлөгч нар дурдаж байсан. Тухайлбал 2019 онд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд албан ёсны эх сурвалжид Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяргэж цохон тэмдэглэж байсан баримтууд бий. Нөгөө талаас тулгар төртэй холбоотой 2010 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Тулгар төрийн ойн баярыг тэмдэглэе гэсэн агуулгаараа. Үүнд бол эрдэмтэн судлаачдын дүгнэлтүүдийг хавсаргасан байдаг. Цаашлаад ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг тухайн одон медалийг олгох зарлигууд бас гарсан. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойтой холбоотой 2011 онд Их хурлын тогтоол батлагдаж Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн баярыг буюу 12 сарын 29 -нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгож байгаа хууль хуулийн тогтоол гарсан байдаг гэх мэтчилэн эдгээр баяртай холбоотой хууль тогтоомжууд болон албаны эх сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйлүүд зөндөө байдаг. Эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгүүд бүтээлүүд бас байгаа.