2019.12.05

О.Баасанхүү: Заавал тэр өдөр гэж хуулиар заах шаардлагагүй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хаврын морин уралдааныг бэлэг дэмбэрэл сайтай нэг өдөр хийнэ гэсэн байна. Тэр өдөр бороо ороод цас шуураад ямар ч нөхцөл боломжгүй байвал хууль заавал хэрэгжих ёстой шүү дээ. Заавал тэр өдөр гэж хуулиар заах хэрэггүй байх. Яг бэлэг дэмбэрэлтэй гэдгийг ямар зурхайгаар хараад байгаа вэ? 

Хаврын уралдаанаа хуульчилж оруулж байгаа бол ядаж цаг агаар сайхантай нөхцөл байдал аятайхан тодорхой тусгагасан бол зүгээр байсан. Цаг агаар наана цаана болвол заавал хууль биелүүл гэвэл яаах вэ?