2023.06.30
Ц.Сандаг-Очир: Улс орон даяар зэрэг баяр наадмаа тэмдэглэнэ гэсэн хууль хэрэгжихгүй байна
УИХ-ын чуулганы /2023,06,30/-ны өдрийн хуралдаанаар хуулийн хийдэл, давхардалыг арилгах зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хөдөдлмөрийн тухай хуульд өөрчлөлдт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Улс орон даяар зэрэг баяр наадмаа тэмдэглэнэ гэсэн хууль бий, гэтэл өөр өөр өдөр баяраа тэмдэглэж байна. Хэрэгжүүлэхгүй юм бол хууль батлуулах хэрэг байна уу? Онцгой тохиолдолд дээрх өдөр өөрчлөлт оруулна гэж заасан, үүнд 100 жил ороогүй ш дээ. Уг нь бүх сум, орон нутгаар бөхчүүд, уяачдыг тэнээд орон нутгийн наадам будилаантуулаад байдаг үйлдлийг зогсоох гэж нэгэн зэрэг наадам зохион байгуулахаар хуульд тусгасан. Аймгийн түрүү бөхчүүдэд допингийн шинжилгээ хийх юм байна. Цаашид энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах гэж байна. Сүүлдээ наадам, наадам биш болох гээд байна. Морины уралдаан бас хэрүүл дагуулдаг, энэ жил бас морины сэрвээг хэмжих үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn