2021.01.05
Ё.Баатарбилэг: Хурдан морь уяачдын холбоод нь ойлголцолд хүрэх нь зүйтэй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэллээ.
Цар тахлын үед Их хурал хүнд нөхцөлд хуралдаж байна. Үүнээс илүү хүлээгдсэн хуулиуд бий. Энэ хууль цаг тулсан асуудал мөн үү, биш үү бодох хэрэгтэй. Үндэсний их баяр наадмын зохицуулалтын хуульд өвлийн морин уралдааны талаар орж ирж болохгүй. Холбоогоороо яриад үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй.
Бөх дээр маш их асуудал гардаг байсан. Бөхийн холбоо ярьсны үр дүнд асуудал бараг гарахгүй болсон. Хурдан морины уралдааныг хуулийн хүчээр морин уралдаанаа явуулж чадахгүй болж болохгүй. Хурдан морины талаар мэдээлэл гишүүдэд алга.
Ийм цаг үед яагаад энэ хуулийг шахуу оруулж ирээд байна. Наадам болоогүй байна. Уяачдаас санал асуу. Хүүхдийн асуудал яригддаг. Иймд цогцоор нь нэгтгэж санал оруулж ирээд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.Наадам улсын хэмжээнд болдог энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзэх ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn