2022.05.20
Ё.Баатарбилэг: Үндэсний их баяр наадам гэдэг нэр томьёоллыг тодорхой зааж оруулах боломжтой юу?
УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Үндэсний их баяр наадмын тодорхойлт байна. Гэхдээ агуулгаараа гүнзгийрүүлж оруулж ирэх хэрэгтэй. Энэ бол үндэсний их дархлаа юм. Наадамд бөх дээр доминго, морин дээр эрлийз морьтой холбоотой асуудал гардаг. Энэ хууль дээр хэтэрхий детальчилж орох шаардлагагүй. Манай ард түмэн шинэ сайхан хурд, цолтон төрлөө гэж баярлан бахаддаг. Иймд цолын наадмын өдөр олгож ирсэн уламжлалаараа өгөөд явах ёстой. Харин сэргээш, доминготой холбоотой асуудлаа анхаараад явах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn