Б.Жаргалан: МАН-ын намын дарга нар дор бүрнээ гоё гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.
Төсөвлөснөөс харьцангуй бага байсан. Тэр дундаа ХАА-н салбар 2024 онд 25% агшсан гэсэн мэдээтэй байгаа. ХАА-н салбар Монголын маш олон малчин өрхүүдийг тэтгэдэг. ХАА-н салбар ийн агшсан нь эдийн засгийн өсөлтийг ч сааруулж байгаа. Малчин өрхүүдийн орлогыг ч бууруулж байна. Энэ талаар Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдагдаагүй байна. Мэдээж ноднингийн өвлийн зудтай холбоотой мал хорогдолтой холбоотой асуудал гарсан гэж хэлэх байх. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид гоё нэртэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж төсвөөс байнга татаас өгч ирсэн ХАА-н салбар ганц хүнд өвлийн зудыг давж чадахгүй 25%-аар агшина гэдэг нь энэ салбарын бодлого ерөөсөө бүхэлдээ буруу байна аа л гэсэн үг.
30 жилийн турш экспортод бараа бүтээгдэхүүн гаргана кластераар хөгжүүлнэ гээд яриад яваад байдаг. Зах зээлээ тэлнэ гээд л яриад яваад байдаг. Өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд МАН-ын дарга нар бүгдээрээ дор бүрнээ гоё нэртэй хөтөлбөртэй боллоо. "Цагаан алт" л гэнэ "Шинэ хоршоо" л гэнэ, "Хүнсний хувьсгал" л гэнэ "Атрын IV аян" л гэнэ. Эдгээрийн үр дүн ямар байгаа вэ? Салбарын нэгдсэн бодлого чинь юу байгаа юм бэ? Ганц жилийн зудаар 4-ний 1-ээр агшчихдаг ийм салбартай сууж байна шүү дээ.
Ерөнхий сайд та ХАА-н бодлогоо бүхэлд нь яг хэрхэн харж байгаа вэ? Энэ олон татаас, энэ олон хөнгөлөлтүүд танай намын сонгуулиар санал авах арга хэрэгсэл шиг л харагдаад эхэлчихлээ шүү дээ. Энэ нь банкны салбар дээр тодорхой хэмжээний ачааллууд ирэхээр байна. Учир ньөнгөрсөн жилийнзудтай холбоотойгоор нэг жилээр малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулчихсан байгаа. Энэ 5 сараас малчид зээлээ эргэн төлж байгаа. 1,3 их наяд төгрөгийн зээл бий. Гэтэл Засгаас янз бүрийн уялдаагүй бодлогууд яригдаад ноолуурын асуудал гарсан. Ноолуурын орлого, Шинэ хоршоо хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтүүд орж ирж байгаа. Манай малчид зээлээ төлж чадах нь уу яах нь уу? ? Би энэ болгоныг Ерөнхий сайдаас асуугаад байгаа шүү.

Сэтгүүлч