Ж.Эрдэнэбат: Засгийн газар 10 гаруй жил хийж чадаагүй ажлаа нэг аймгийг хий гэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд Орон нутагт төсвийн зарим эрхийг шилжүүлэхээр тусгасан байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Ж.Эрдэнэбат: Монгол улсын Засгийн газар өөрөө 10 гаруй жил хийж чадаагүй ажлаа нэг аймгийн хий гээд тавьчихсан байх жишээтэй
Орон нутагт эрх шилжүүлнэ гэж байна. Өмнө нь иймэрхүү хэмжээний өөрчлөлт ороход баахан сургалт явуулаад, төсөл хэрэгжээд түүний хүрээнд төв, орон нутгийнхаа удирдлагуудыг сургаж байж л хийдэг байсан. Цалингийн нэмэгдлийг хэнд ч мэдэгдэхгүй нэмнэ гэдэг шигээ хэнд ч хэлэхгүй байж байгаад л оруулаад ирлээ. Энэ ажил хэрэг болно гэхэд их л хүндрэлтэй зүйл болчхоод байна. Хөрөнгө оруулалтын дүнг ямар аргаар, яаж бодож хувиарласан юм. Аймаг бүрт дур дураараа тавьчихсан байна. Сэлэнгэ аймаг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг Шилжих хөрөнгө оруулалт гэж тавьсан байна. Гэтэл үүнийг Монгол улсын Засгийн газар өөрөө 10 гаруй жил хийж чадаагүй ажлаа нэг аймгийн хий гээд тавьчихсан байх жишээтэй. Орон нутагт хөрөнгө оруулалтыг шилжүүллээ гэж байна. Тэгсэн мөртлөө шинэ объект барих юм бол өөрөө урсгал зардлыг нь хариуцаарай гэж байхад хэн юм хийх юм бэ...