УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.07

С.Ганбаатар: Иргэдийн бэрхшээлийг шийдүүлэхийн тулд биднийг сонгосон

Шинэчлэлийн Засгийн газар танхимаараа огцорлоо. Чуулганы хуралдаанд оролцоогүй нэр бүхий гишүүдээс тодруулга авчээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би албан ёсоор энэ утгагүй хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Арваад хоногийн өмнө нөхцөл байдал маш хүнд байна, ямар нэгэн фракц бүлэглэлийн зөрчилд орохгүй гэж хэлсэн. Монголын ард иргэдийн бэрхшээлийг шийдүүлэхийн тулд биднийг сонгосон болохоос биш суудлын талаар ярилцаарай гэж сонгоогүй” гэлээ.

                                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү