УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.03

С.Ганбаатар: Ард иргэдээ ингэж хувааж болохгүй

Бие даагч гишүүд мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Парламентад оруулаад сайдаараа, засгаараа албан тушаал суудлаар тоглоом хийгээрэй гэж сонгогчид сонгосон юм шиг л цаг наргүй суудал, сайд засаглал эрх мэдлийн төлөөх аймшигтай уралдаан энд явагддаг. Бие даагчдын зүгээс бол аль болохоор асуудал руугаа орьё.

Яавал  цэцэрлэг барих вэ, сургууль эмнэлэг бий болгох тал дээр, яаж ажлын байр бий болгох вэ гэдэгт бид хүчээ төвлөрүүлж ажилладаг.  Сайдын суудлын марафон уралдаан, засгийн газрын ерөнхий сайдын марафон дээд цэгтээ тулсан халуун долоо хоног болж байна. Ингээд бие даагчдын зүгээс ерөнхий сайдыг огцруулах уу үгүй юу, сайд нарт ямар байр суурь барих вэ гэдгийг ах дүүсээсээ сонсоно гэж мэдээлж байсан.

Үүний дагуу өөрсдийн тойргоос санал асуулга авсан. Дархан уул аймгаас Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа нь 1267, дэмжихгүй байгаа нь 1291 гэсэн дүн гарлаа. Ард иргэдээ ингэж хувааж болохгүй. Улс төр дэндүү бохир байгаа нь эндээс харагдаж байна. Бид энэ талаар хуралдаж гурав дахь өдрөөс өмнө байр сууриа нэгтгэнэ” гэлээ .

                                      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү