Р.Бурмаа: АН-ын 11 гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зурсан
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.10.24

Р.Бурмаа: АН-ын 11 гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зурсан

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ талаар тодрууллаа.

-МАН-ын 26, Ж.Батзандан, Л.Цог нарын Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичгээс гадна АН-ын гишүүд өөрсдөө огцруулах бичиг бэлдэж байгаа гэх юм?

- Намыг эв нэгдэлгүй болгож байгаа албан тушаалтанд улс төрийн хариуцлага тооцож Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн гишүүд гарын үсгээ зурж байна.

-Хэдэн хүн гарын үсгээ зурав?

Одоогийн байдлаар 11 хүн зураад байна. Цаашид ч нэмэгдэх байх. АН-ын гишүүд бид АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаал хаших ёс зүйгүй гэж үзэж байгаа. Энэ бол уриалга биш. Бид энэ саналаа удахгүй өргөн барина.

-Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар гэрээний зарим зүйл заалтыг өөрчилнө гэж залруулга хийсэн шүү дээ. Тэгсэн ч гэсэн үү?

-Гэрээ зурснаар хүчин төгөлдөр болдог шүү дээ. Тиймээс залруулга хийж ярьсан ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй.