УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.17

Ж.Энхбаяр: Улс төр дэх арилжаа наймаа, панз хэр хэмжээнээс хэтэрлээ

Шинэ сайд нарыг томилох асуудал ирэх долоо болон хойшлогдлоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад хэргийн сайдыг ажлаа муу биелүүлж байна гэж огцруулж байна уу, эсвэл ерөнхий сайдын хэлснээр сайн ажил хийсэн тул өөрчилж байна уу гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр сайн ажилласан байж болно.

Тэгвэл улс төр дэх арилжаа наймаа, панз хэр хэмжээнээс хэтэрлээ гэсэн үг. Монголын төр үндсэндээ авлигажчихлаа. Энэ авилга нь мөнгө өгөх асуудал биш албан тушаал наймаа, тохироо, панз фракц бүлэг доторх хуваарилалт эрээ цээрээ алдлаа. Монголын төр авилгад ашиглагддаг болоод байна. Хариуцлага тооцуулах  ёстой хүмүүс хариуцлагаа хүлээсэнгүй. Нэг бүлгийн хоёрын байрыг сольж байна. Бодлогын бөгөөд чанарын үр дүнгийн өөрчлөлт гарахааргүй зүйл боллоо” гэлээ. 

      - Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү