УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.17

С.Бямбацогт: Хариуцлага тооцох ёстой олон сайд нар байгаа

Шинээр томилогдох сайд нарын асуудалд сөрөг хүчин таван хоногийн завсарлага авлаа.

УИХ ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн тогтооолын төслөөр бол сангийн  сайдад УИХ гишүүн Д.Зоригтыг, ГХЭЗХА-ны сайдад ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх н.Пүрэвсүхийг, Уул уурхай эрчим хүчний сайдад н.Жигжидийг томилуулахаар нэр дэвшүүлээд байна

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бүтэц бүрэлдэхүүний асуудал хариуцлагын асуудлаас тусдаа. Хариуцлагын асуудлыг хамтад нь оруулж ирэх асуудлыг удаа дараа Монгол улсын ерөнхий сайдад тавьж байсан. Хариуцлага тооцох ёстой олон сайд нар байгаа. Өнөөдөр яригдахгүй байна. Үүнийг яагаад оруулж ирээгүй юм бэ? гэдэг асуудлуудаар өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаас сайд нарыг томилох асуудал дээр тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү