МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа
2025.05.13

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2025.05.12/ хуралдаж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн барихын өмнөх урьдчилсан танилцуулгыг сонслоо.

Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, экспортод чиглэсэн төслүүдийг дэмжих зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж байгаа талаараа ажлын хэсэг танилцууллаа.

Мөн Оюутолгойн бүлэг ордтой холбоотой “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ-н гишүүн О.Батнайрамдал танилцуулга мэдээлэл хийлээ.