Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны түүхт 100 жилийн ойн баяр боллоо
2025.04.28

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны түүхт 100 жилийн ойн баяр боллоо

Өчигдөр /2025.04.27/ Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны түүхт 100 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Энэ өдөр бол Нийслэл Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон бүтээн байгуулсан хот төлөвлөгчид, эрдэмтэн мэргэд, багш эмч, инженерүүд, барилгачид, Улаанбаатар хотын албан хаагчид, цэрэг, цагдаа, Нийслэл Улаанбаатар хотыг бүтээн байгуулалцсан гурван цагийн хэлхээ болсон иргэн бүрийн баярын өдөр юм. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган жил, олон зуун жилээр бичигдсэн хотуудын түүхийг 100 жилд багтаан бүтээн босгосон үе үеийн нийслэлчүүддээ, Нийслэлийн Монгол ардын намын хорооны 78 мянган гишүүндээ гүн талархал илэрхийлье" хэмээв.