Х.Нямбаатар: Наадмаар Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр /2025.06.23/Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй байхаар тогтлоо.
Хотын дарга Х.Нямбаатар "Өнөө зун хур багатай, гандуу байна. Ийм нөхцөлд уяачид, бөхчүүд дурын газартаа гэр бариад машинууд тойруулаад хаа дуртай газраа яваад байж болохгүй. Гэрийг барих ёстой газарт нь л бариулна. Нэгдсэн зогсоолд машинаа байршуулж, мориор эсвэл цахилгаан машинаар зочдоо угтах зохицуулалт хийнэ. Энэ арга хэмжээ наадамчин олныг аятай тухтай, дэлгэр сайхан наадах боломжийг нь олгох зорилготой" гэв.
Холбоотой мэдээ
2025.06.23
2025.06.23
2025.06.23