
2025.06.01
Баяр, Наадам
Дорнодын Эрээнцав суурингийн авьяаслаг багачууд "Хүүхдийн марафон"-д ая дуугаа өргөлөө
Хүүхдийн баярыг угтан Хүний эрхийн үндэсний комиссоос 5-р сарын 31-ний өдөр “Хүүхдийн марафон”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
“Хүүхэд бүр Ялагч, Хүүхэд бүр Хамгаалагч” уриатайгаар зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны нээлтэд Дорнод аймгийн Эрээнцав нутгаас уригдан ирж оролцож буй авьяаслаг хүүхдүүдийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн зорин ирж баяр хүргэлээ.
Эрээнцав нь Эх орныхоо хамгийн зүүн хойд цэгт буюу Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн заагт орших Олон Улсын хилийн боомт бүхий суурин билээ.