2025.05.29

Ж.Баясгалан: Ард иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж, эдийн засаг суларч буй энэ үед, ирэх жилийн төсвийн төсөөллүүд хэтэрхий өөдрөгөөр оруулж иржээ

УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай асуудал орж ирсэн байгаа. Ард иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж эдийн засгийн нөхцөл байдал суларч байгаа энэ үед хийж байгаа төсөөллүүд маань хэтэрхий өөдрөг байдлаар оруулж ирээд байгаа юм биш үү. 2026онд хэрэглээний үнийн түвшнийг 7% байна гээд ороод ирсэн байгаа. 2027 онд 6,4 тэгээд 2028 онд 6% энэ жил 2025 оны хувьд 2024 онд төсөвлөж орж ирсэн ээс ямар зөрөөтэй байгаа юм? Төсөөллөөс нь зөрсөн юм уу, эсвэл яг мөргөлдөж байна уу?

Хоёрдугаарт,

нүүрсний үнэ чинь унаад, 75 долларт очно. 2026-онд гэсэн байгаа. Тэгвэл та нарынтооцоогоор яг хэдэн доллароор тооцсон байгаа юм? Энэ үнийн дүнг түрүүн байнгын хороон дарга хэлж байна. Эхний 4 сарын байдлаар 1,3 тэрбум долларын ноднингийнхоос зөрүү гарчихсан байна, жилийн эцэс гэхэд бараг 5 тэрбум долларын зөрүү гарах гээд байна. Тэгвэл энэ зөрүү яаж тусах юм.

Гуравдугаарт, 

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлээд ААНБ-ын дулааны тарифыг нэмж байгаа. ААНБ 73%, айл өрхийн дулаан 100%-аар нэмэгдэж байгаа. Бас халуун, хүйтэн ус, бохир усны үнийг 2 дахин нэмж байгаа. Энэ бүхнийгээ зарлачихсан. Хоёрхон хоногийн өмнө шатахууны үнэ нэмчихлээ. Тэгэхлээр энэ бензин шатахууны үнэ нь инфляцад нөлөөлөх юм уу? Энэ дээр бас тодорхой хариулт авъя. 2025 оны төсөвт инфляцын түвшнийг 6% байхаар тооцсон байгаа юм. Тэгээд цалин тэтгэврийг бол 6% нэмэгдүүлсэн юм. Тэр хэмжээгээрээ ҮСХ-ноос мэдээ авлаа. Тэр мэдээнд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 8,6%-аар өссөн байна. Бүсээр нь авч үзэхээр бүүр тодорхой байгаа. Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ бол 18,4%-аар, хүнсний бус бүлгийн үйл үнэ 10,9%-аар өссөн, хамгийн өндөр үзүүлэлттэй байна.Тэгэхлээр бид нарын нөгөө тооцоод байгаа 6%-аас ийм асар их зөрөөтэй байгаад байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ ингэж өсөж байгаа нь, ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа юм. Ард иргэдийн амьдралд үүнийг яаж тэнцвэржүүлэх вэ гэхлээр гар дээр ирж байгаа цалин нэмэгдэж байж, энэ өндөр инфляц өндөр хэрэглээгээ давах боломжтой болно. Тэгэхлээр цалин хөлсний талаар ирэх онд хэдэн хувиар нэмэх бодлого байгаа юм бэ? Эдгээр асуултад яг тодорхой хариулаад өгөөрэй.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа