
2025.06.27
Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн сургууль ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.
Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна.
Тус сургуулийн барилгын ажлын явцтай хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр танилцав. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.