Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва
2014.10.16

Д.Тэрбишдагва: Монгол, Орос, Хятад улсууд төмөр замын асуудлаар дахин уулзана

Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа

-Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан болж өнгөрлөө. Цаг хугацааны хувьд ч их богино байсан ч амжилттай болсон гэж онцолж байна. Энэ талаар яриагаа эхлэе ?

Монгол Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаар бүх асуудлыг ярьдаг. Энэ удаад урьд өмнөхөөс ач холбогдол өгсөн. 2,3 өдөр маш детальчлан ярьлаа. Богино хугацаанд их эрчтэй бэлдлээ

Олон асуудлыг ярьж тодорхой шийдвэрүүд гаргах, арга замыг эрэлхийлэх, ажлын хэсгийн нөхдүүдийг нэг бүрчлэн сонссон учраас асуудлаа мэдчихээр шийдвэрлэхэд их хялбар байдаг юм байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын дараа хийж байгаа гэдгээрээ маш их ач холбогдолтой уулзалт боллоо.

-Хуралдааны хувьд харах юм бол зөвхөн хоёр улсын хоорондын биш, хоёр хөрштэйгөө харилцах Монгол улсын харилцаанд дэвшил авчирахуйц хэд хэдэн асуудлыг чиглэн ярилцсан гэж ойлгож байна. Үүн дээр ямар мэдээлэл өгөх вэ ?

Хоёр улсын харилцааны асуудал дээр бид их олон зүйлийг ярьсан. Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний Оросод оруулж байгаа татварыг тэглэх тухай асуудал. Тэглэдэггүй юмаа гэхэд багасгах талаар ярилцсан. “Талын зам” төсөл  дээр төмөр замын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Гурван улсын тал төмөр замын асуудлаар уулзах санал гарсан.

-Дараагийн хуралдаан болохоос өмнө манай талаас ямар ажлыг амжуулсан байх ёстой вэ ?

Хэрэгжүүлэн ажил хэрэг болгох тал дээр их анхаарах ёстой. ОХУ-ын тал урьд өмнөхөөс санаачлага гарган ажиллаж байгаа нь их ач холбогдолтой байгаа. Өнөөдрийн ярьсан зүйлээ ажил хэрэгчээр гүйцэлдүүлэх нь чухал юм.

                                               -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү