Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан болно
2014.10.13

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан болно

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанд Монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрч, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан чухал ач холбогдолтой.