УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.06

С.Ганбаатар: Бие даагчид хараат бус байдлаар иргэдийн төлөө ажилладаг

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоунд УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-Та бие даагч гишүүний хувьд өнөөгийн улс төрийн процессийг хэрхэн харж байна вэ ?

Парламент хөгжсөн оронд хараат бус байдал байдаг. Бид хараат бус байдлаар ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50-аас илүү хувьд нь зөвхөн сандал, ширээ, суудал ярьлаа. Бие даагчдын зүгээс зөвхөн асуудлаа яръя гэсэн байр суурьтай байгаа.

-Төсөвт хэр ач холбогдол өгч байна ?

Төсвийн хувьд маш хүнд байна. Бид 7.1 их наяд төгрөгийг ирэх оны орлогод төвлөрүүлж олно гэж тооцож байна. Төсөв маш энгийн. Орлого, зарлага хоёр тэнцэж байх ёстой.

-Нэг их наяд төгрөгийн алдагдалтай төсөл батлагдах нээ гэж ярьж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид татвар их шаарддаггүй ажлын байрыг монгол оронд  бий болгодог. Тэднээс харин татварыг бага хэмжээгээр авах нь зүйтэй. Эдийн засгийн хямралын үед том аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх ёстой. 

                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү