2014.11.07
О.Баасанхүү: Цалин буугаасай гэж боддог минь ичмээр зүйл биш
Ерөнхий сайд огцорч, Засгийн газар шинэчлэгдэх гэж буйтай холбоотой янз бүрийн мессеж нийгэмд түгээд байна.
Тухайлбал, улс төрийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал ард иргэдийн амьдралд битгий нөлөөлөөсэй, төр хямрахгүйгээр төсвөө баталчихаасай гэх мэт ярианууд хаа сайгүй сонсогдоно. Мэдээж улс төрийн нам, бүлгийн гишүүд ч засгийн газрын шинэчлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлсээр.
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн кноп дарсан О.Баасанхүү гишүүний хувьд "Цалингаас өөр орлогогүй мань мэт цалин буугаасай гэж боддог нь ичмээр зүйл биш гэж бодож байна. Төр хямрахгүйгээр төсвөө батлах юмсан" гэх мэтээр жиргэжээ.