Р.Бурмаа гишүүний иргэний зориг
Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг унагаж, өөрийгөө хөөдөх дөхсөн АН-ын найман гишүүний тоонд Р.Бурмаа гишүүний нэр цохиж яваа.
Аз болоход намын нөхөд нь тэднийг намдаа үлдээж, өршөөсөн.
Гэтэл энэ талаар хэлэлцсэн ҮЗХ-ны хуралдааны үеэр Р.Бурмаа гишүүн “Эднийг үлдээ. Намайг ганцааранг нь хөөвөл хөө. Ер нь яавалчиг яа” гээд тавиад туучихсан юм байх. Үүнийг сонсож суусан Л.Эрдэнэчимэг гишүүн энэ тухай өөрийн твиттер хуудаснаа “Р.Бурмаа гишүүнээрээ бахархаж байна. Намын дарга найман гишүүнд хариуцлага тооцъё гэхэд би ганцаараа хөөгдөе” гэв хэмээн жиргэсэн байна.
Үүнээс үзэхэд эрхэм гишүүн намын нөхдөө цээжээрээ хамгаалж, иргэний зориг гаргасан бололтой. Магадгүй түүний энэ үгийн ачаар АН-ын “болдоггүй” найман гишүүн уснаас хуурай гарсан юм ч билүү хэн мэдлээ.