С.Эрдэнэ: Ц.Оюундарь ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг буруу ойлгуулахаар мэдээлэл хийсэн
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.11.11

С.Эрдэнэ: Ц.Оюундарь ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг буруу ойлгуулахаар мэдээлэл хийсэн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдын огц­руулах эсэхийг хэлэлц­сэн чуулган дээр “Шонхор” фрак­цийнхан бараг бүгдээ­рээ шахуу байгаагүй. Тэд­гээр гишүүд яагаад ирээгүй юм бол?

Чуулганд оролцох эрх нь тухайн гишүүний бү­рэн эрхийн асуудал. Хоёр­дугаарт тэдэнд тодор­хой шалтгаан байсан биз. Гэх­дээ бүгдээрээ гэж хэлж болохгүй. Зөвхөн З.Энхболд дарга биш манай фракцийн дөрвөн гишүүн байсан шүү дээ.

-Тэгвэл “Шонхор” фрак­цийнхан хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэв­шүүлнэ гэдэг асуудалд санал нэгдсэн үү?

Намын бүлэг хурал­дах ёстой байсан ч түр хой­шилчихлоо. Бүлгийн ху­рал­даанаар энэ асуу­дал шийдэгдэнэ.
Аль нэг фракцийн гэхээсээ илүү­тэйгээр бүл­гийн гишүүдийн олонхын санал авсан хүн нэр дэвшинэ.

Ерөнхий сай­дыг томилох бүх эрх нь УИХ-д байгаа шүү дээ. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд л шийднэ. УИХ-ын гаргасан шийдвэрийг буруутгах эрх хэнд ч байхгүй.

-ҮЗХ-ны хуралдааны дараа З.Энхболд дарга АН-ыг төлөөлж УИХ-д суугаа 33 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байсан. Үүнд таны нэр ч орж байгаа.

Надаас илүү Ерөнхий сайд хийгээд явчих чад­вартай хүмүүс олон бий.
Миний хувьд одоогоор Ерөнхий сайд болно гэсэн бодол алга.

-ҮЗХ-ны хуралдаанаар Үндэсний зөвшилцлийн Зас­гийн газар байгуулах ту­хай ярьсан сурагтай.

Одоогоор тийм зүйл яригдаагүй. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бүлэг хуралдаагүй. Бүлгээс албан ёсны ямар нэг шийд гараагүй байна. Ерөнхий сайд, Зас­гийн газрын асуудлыг шийдвэрлэж, тодорхой санал ҮЗХ-гоор оруулж ирэх эрхийг нь бүлэгт шилжүүлсэн.

Яахав энүү­хэндээ гэж хэлэхэд олонд ил болсон гурван зүйлийн талаар л ярьсан шүү дээ. Тухайлбал Н.Энх­баяр, Н.Алтанхуяг на­рын үзэг­лэсэн хамтын ажил­лагааны гэрээг эрх зүйн чадамжгүй гэж үзээд хүчингүй болгосон.

Мөн тавдугаар сарын 24-нд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн Н.Алтанхуягт эрх олгосон тогтоолыг хү­чин­гүй болгосон. Үлдсэн нэг зүйл нь най­ман ги­шүүнийг на­маас хасах тухай асуудал. Үүнийг Хяналтын ерөнхий хороо­ноос оруулж ирсэн дүг­нэлтийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 100 хувь хэлэлцэх шаард­лагагүй гэсэн дүн гарсан.

Гэтэл манай Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюун­дарь ҮЗХ-ны гарга­сан шийд­вэрийг эрс буруу ойлгуулахаар мэдээлэл хий­сэн. Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн тодорхой зүйл.

-Ц.Оюундарь дарга ҮЗХ-ны шийдвэрийг гуйвуулсан мэдээлэл хийсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Жишээлбэл найман ги­шүүнийг намаас хасах асуудлыг нээлттэй байгаа мэтээр тайлбарласан. Гэтэл ҮЗХ-ноос эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэхгүй гээд хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Хуралдаан даргалагч Хяналтын ерөнхий хо­рооноос орж ирсэн дүг­нэлтийг хэлэлцэхийг дэм­жиж байгаа гишүүд гараа өргө гэхэд нэг ч хүн мандатаа өргөөгүй.

Хяналтын ерөнхий хорооны энэ дүгнэлт хү­чингүй болж байгаа юм. Дүрмэнд Хяналтын ерөн­хий хорооны гаргасан дүг­нэлтийг ҮЗХ дэмжих юм бол тухайн шатны намын удирдлага хасах шийдвэрээ гаргана гэсэн заалттай. Тэгэхээр ҮЗХ дэмжээгүй учраас энэ дүгнэлт үндсэндээ уначихаж байгаа юм.

-ҮЗХ-ны хуралдааныг намын дарга, Ерөнхий на­рийн бичгийн дарга, Нийс­лэлийн АН-ын дарга нар даргалах ёстой. Гэтэл гишүүдийн саналаар өөр хү­мүүсээр даргалуулсан. Энэ ямар учиртай юм бэ?

Дүрмийн тавдугаар зүйлд ҮЗХ-ны хуралдааныг намын удирдлага нээж, тэргүүлэгчдийг сонгуулж, хуралдааны удирдах эрхийг шилжүүлнэ гэсэн заалт бий. Түүний дагуу л явсан. Энд хууль бус ч гэдэг юм уу ямар ч зүйл болоогүй.

-Хоёр намын дарга гэрээ үзэглэхэд та байлцсан шүү дээ. Гэтэл ҮЗХ-ны хуралдаанаар энэ гэрээг хүчин төгөлдөр биш гээд үзчихлээ. Харин МАХН-ынхан тухайлбал О.Баасанхүү гишүүн гэрээг нэг тал нь хүчин төгөлдөр бус гэж хэлэхээр хүчингүй болчихдог зүйл биш гээд байгаа?

Ирээдүйд гарах үр дүнтэй гэдэг үүднээс энэ гэрээг хүчингүй болгосон. Гэрээг аман болон бичгийн аль нэг хэлбэрээр байгуулдаг. Аль нэг тал нь татгалзаж нөгөө талдаа мэдэгдсэнээр тухайн гэрээ хэлцэл хүчингүй болдог. Тийм л асуудал байгаа.

-Ирэх оны төсөв батлах өдөр хүртэл хоёр, гуравхан хоног үлдлээ. Гэтэл төсвийн тухай хэн ч ам нээхгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэх асуудал юу болж байгаа вэ?

Цалин, тэтгэвэр нэ­мэгдэх хэмжээгээрээ нэмэг­дэнэ. Өнгөрсөн жил бид 200 тэрбумаар цалин, тэт­гэврийг нэмэгдүүлэх хэм­жээнд бат­луулсан. Харин энэ онд Засгийн газраас 500 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулсан. Тэр маань дотроо хэд нь тэтгэвэр, хэд нь цалин байх вэ гэдгийг УИХ-аар шийдвэрлэнэ.