АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.11.11
Ц.Оюундарь ганцаарджээ
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн АН-ын найман гишүүн намынхаа генсек Ц.Оюундарь руу дайрч эхэлжээ.
УИХ-ын гишүүн М.Зоригт “Генсек ажлаа өгөх хэрэгтэй” хэмээн жиргэсэн. Ц.Оюундарь генсекийн хувьд Ардчилсан намд тогтоод байсан сөрөг жишгийг эвдэж ажилласнаараа өдгөө буртуутгагдаж байна гэж үзэх хэсэг байна.
Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга, генсек хоёр нь нуруу нуруугаа харж ажлаа хийдэг жишгийг халж, намын нөхөдтэйгээ хамтран ажиллаж байгаа гэж дүгнэдэг. Түүний хувьд аль нэг фракцид харъялагддаггүй учраас АН доторх фракциуд дайрч давшилж, ганцаардуулаад байгаа гэнэ.