С.Одонтуяа: Намын даргыг ирэх сард өөрчилнө
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.11.10

С.Одонтуяа: Намын даргыг ирэх сард өөрчилнө

ҮЗХ-ны хурлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулга авлаа.

-УИХ дахь намын бүлгийн дэд даргын хувьд ҮЗХ-ны хуралд нэлээд анхаарал хандуулсан байх. Хурлын онцлох явдал юу байв?

Намын ҮЗХ дүрмийн дагуу 228 гишүүнтэй байж, жилд хоёр удаа хуралдах ёстой. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХны гишүүний статустай 50-60 хүн төрийн алба руу шилжсэн. ҮЗХ энэ гишүүдийн суларсан орон тоон дээр нөхөн сонгууль явуулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хийгээгүй тул 170 гишүүнтэй хуралдлаа.

Хурлаар улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн санал дүгнэлтээ олон талаас нь хэлэлцлээ. Уулзаагүй удсан болоод ч тэр үү хурал дээр байр сууриа илэрхийлээгүй гиш үүд бараг л байсангүй.

ҮЗХ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг ч удаа хуралдаагүй учраас гиш үүд хурлын эхэнд нэлээд бухимдалтай байж хурлын дарга, тэрг үүлэгчийг сонгохоос эхлээд шир үүн уур амьсгал өрнөсөн. Хурлыг намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн намын дарга Бат-Үүл нар нээсэн.

Гишүүд хурлын тэргүүлэгчдийг заалнаас санал хураалтаар сонгох ёстой гэж үзсэн ч Алтанхуяг, Оюундарь нар заавал хурлыг удирдана гэж зөрүүдэлснээс хурал эхлэхгүй нэлээд цаг алдсан. Зөвх өн энэ маргааныг шийдэх гэж дөрвөн цаг зарцууллаа.

-ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягаас намын даргын ажлыг хүлээж авах шийдвэр гаргаагүй. Яагаад хойшлуулсан юм бэ?

-АН-ын даргын сонгууль хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сард болж Н.Алтанхуяг томилогдсон. Дүрмийн дагуу намын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг, 2012 оны наймдугаар сард дууссан учраас бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосныг хэлэлцье гэж зарим гишүүн санал гаргасан.

Гэхдээ ҮЗХ намын даргын бүрэн эрхийг энэ удаа хэлэлцэхгүй, ирэх сард болох намын Их хурлаар хэлэлцье гэж шийдлээ.

-Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын найман гиш үүнийг АН-аас хөөх тухай Хяналтын ерөнхий хорооны шийдвэр яагаад хүчингүй болов?

Гишүүдийг намаас хөөх асуудлыг хэлэлцэхийн тулд Хяналтын ерөнхий хороо хурлын зараа гурав хоногийн өмнө гишүүддээ мэдэгдэх ёстой байсан. Энэ бол намын дүрэм. Гэтэл УИХ-аас шийдвэр гарсан өдрийн орой нь яаралтай хуралдуулж шийдвэр гаргуулжээ.

Нөгөө талаар Хяналтын ерөнхий хорооны хуралд Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн гишүүдийг дуудаж оролцуулж байр суурийг нь сонсох ёстой байсан ч энэ талаар гишүүдэд огт мэдэгдээгүй, байр суурийг нь сонсоогүй.

Мөн Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар зөвхөн дүгнэлт гаргаж намын удирдлагад хүргүүлэх ёстой байтал эрх мэдлээ хэтрүүлж намаас хөөсөн тогтоол гаргасан. Энэ мэт асуудлаас үүдэн УИХ-ын гишүүдийг намаас хөөх тухай тогтоолыг хүчингүй болгосон.