АН-ын ҮЗХ маргааш хуралдана
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийв.
2014.11.06

АН-ын ҮЗХ маргааш хуралдана

Өчигдөр Ерөнхий сайдыг огцорсны дараа Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-гоо хуралдуулах товоо тогтоосон байна. 

Энэ талаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийж, "Энэ баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг тогтлоо" гэж мэдэгдэв.

АН-ынхан ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа ч баталсан  байна. Үүнд, цаг үеийн асуудалтай холбогдуулан улс төрийн дүгнэлт хийх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хийхээр болжээ.