А.Бакей: Ерөнхий сайдыг хуульд нийцүүлж үүрэг гүйцэтгэгчээр томилно
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.11.11

А.Бакей: Ерөнхий сайдыг хуульд нийцүүлж үүрэг гүйцэтгэгчээр томилно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ерөнхий сайдын албыг түр орлон гүйцэтгэгчээр Н.Алтанхуягийн эргүүлэн томилох асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрсэнгүй. 

Тодруулбал, УИХ-ын дарга хууль бус тогтоол гаргаж Ерөнхий сайд өвчилсөн эсвэл нас барсан тохиолдолд Шадар сайдад хариуцуулах хуулийн заалтаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн байсан учраас түүнийг эгүүлэн дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргахаар болсон юм. Энэ асуудлыг байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэх юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар тодруулга өглөө. Тэрбээр, “Засгийн газрын тухай хуулийн 21.1, 6.2 болон Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлж шийдвэр гарах асуудал байгаа. 

Нөгөө талаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 38.2 дахь заалтад Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураагаад огцруулах асуудлыг олонхи дэмжсэн бол огцруулах заалт батлагдсанд тооцож тогтоол гаргана гэж заасан байгаа. Энэ нь 1, 4 дүгээр заалтад хамаатай. Тиймээс дахиж хууль нийцүүлж чуулганаар хэлэлцэх асуудал байгаа. 

Өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тиймээс өнөөдөр дахиж зарлаад байна” гэв.