УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.10.28
Д.Оюунхорол: ТЕГ-ын асуудлаар дэд хороонд хандана
УИХ дахь намын бүлгийнхэн өчигдрийн хуралдаанаараа өнгөрсөн баасан гаригт Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдээллийн талаар ярилцсан байна. Ингээд МАН-ын бүлгийн дэд дар Д.Оюунхорол нарын байр суурийг хүргэв.
ТЕГ-ынхан ажлын бус цагаар. прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр сэтгүүлчдийг байцааж, хуулиар тусгайлан өөрт нь харьяалуулаагүй асуудлаар улстөржиж байна гэж МАН-ын бүлэг үзсэн.
Улс төрийн намын байранд ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшил хураан авч, сэтгүүлчид, иргэд, жиргээчид, УИХ-ын гишүүний туслахыг дуудаж байцаасан үйлдлүүд гарлаа.
ТЕГ нь Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо шиг ажиллаж байна гэсэн зарим хүмүүсийн шүүмжлэлд анхаарлаа хандуулах ёстой. Иймд ТЕГ-ыг хуулийн дагуу ажиллуулах талаар УИХ-ын дарга болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шаардлага тавихаар боллоо.