МАН-ынхан Дорноговь, Говьсүмбэрт ажиллалаа
Уг аяны хүрээнд Дорноговь, Говьсүмбэрийн иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын дэд дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд, тус намын Удирдах зөвлөлийн гишүүд оролцжээ.
2014.10.20

МАН-ынхан Дорноговь, Говьсүмбэрт ажиллалаа

“Ардын нам ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллажээ.

Ардын нам ард түмэнтэйгээ хамт'' аяны хүрээнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Дорноговь аймагт өнгөрсөн амралын өдрүүдэд ажиллалаа. Уулзалтад УИХ-ын Дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Номтойбаяр, А.Тлейхан, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Тэд энэ удаад Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, намынхаа гишүүдийнхээ санал бодлыг сонссон байна. Энэ үеэр МАН-ын үйл ажиллагааг таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар иргэдийн саналыг сонссон гэнэ.